logo
УИХ: Засгийн газрын гишүүнийг огцруулах асуудлыг танилцуулав

УИХ: Засгийн газрын гишүүнийг огцруулах асуудлыг танилцуулав

2022/10/10

УИХ-ын 2022 оны намрын ээлжит чуулганы 2022 оны 10 дугаар сарын 07-ны өдрийн үдээс хойших нэгдсэн хуралдааны төгсгөлд Засгийн газрын гишүүнийг огцруулах тухай Монгол Улсын Ерөнхий сайдын танилцуулгыг сонсов.

Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ танилцуулгадаа, Монгол Улсын Үндсэн хуулийн Гучин есдүгээр зүйлийн 4 дэх хэсэгт заасан бүрэн эрхийнхээ дагуу Д.Сарангэрэлийг Засгийн газрын гишүүн, Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайдын үүрэгт ажлаас огцруулах асуудлыг танилцуулж байгаагаа дурдсан.

Засгийн газрын тэргүүний танилцуулгатай холбогдуулан асуулт асууж, үг хэлэх гишүүн байгаагүй тул үүгээр чуулганы нэгдсэн хуралдаан өндөрлөлөө.

АНХААРУУЛГА: УИХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн хуулийн холбогдох заалтын хүрээнд тус сайтын сэтгэгдэл хэсгийг түр хугацаанд хаасан болно.
Дээш