ХНХЯ болон НҮБ-ын Хүн амын сан хамтран Өсвөр үе хүүхэд залуучуудад амьдрах ухааны боловсрол олгох "Амьдрах ухааны 12 модуль"-г шинэчлэн боловсруулсан.
Шинэчилсэн гарын авлагыг хүүхэд, залуучуудын хөгжлийн төв, дотуур байр, хүүхэд хөгжлийн төвүүд болон өдөр өнжүүлэх төвүүд ашиглаж болох байдлаар боловсруулсан юм.
Хүүхэд, залуучуудын зөөлөн ур чадварыг /soft skill/ хөгжүүлэх гарын авлагаар анхны сургалтыг Өвөрхангай аймагт анхлан зохион байгууллаа.
Хоёр өдрийн сургалтад аймгийн ГБХЗХГ-ын мэргэжилтнүүд ЕБС, дотуур байр, Политехник коллежийн удирдлагууд, нийгмийн ажилтан, сэтгэл зүйчид оролцож сургагч багшаар бэлтгэгдэж байна.
Эх сурвалж: ХНХЯ