Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ ХБНГУ-д хийж буй албан ёсны айлчлалын хүрээнд Фрийдрих-Эбертийн сангийн тэргүүн Мартин Шульцийг хүлээн авч уулзав.
Уулзалтын үеэр Монгол Улсын “гуравдагч хөрш” Герман Улстай хөгжүүлж буй иж бүрэн түншлэлийн харилцааг харилцан ашигтай бүхий л салбарт өргөжүүлэх боломжийн талаар санал солилцов.
Түүнчлэн иргэдийн улс төрийн оролцоог дээшлүүлэх, иргэний нийгмийн байгууллага, эмэгтэйчүүд, залуучуудын улс төрийн оролцоог хангахад Монгол Улсад явуулж буй Фрийдрих-Эбертийн сангийн үйл ажиллагааг Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ сайшааж, цаашид парламентын засаглалыг бэхжүүлэх, улс төрийн намуудын төлөвшил зэрэг чиглэлээр үргэлжлүүлэн ажиллахаар талууд тохиров.
Ерөнхий сайдыг хүлээн авч уулзсанд баяртай байгаагаа тус сангийн тэргүүн илэрхийлээд, Монгол Улс дэлхий дахинд ардчиллын төлөөх гэрэлт цамхаг байсаар ирсэнд талархалтай ханддагаа хэллээ.