“Гардасил” вакцины нэгдүгээр тунг тариулж хавдрын вирус тээж яваа хүүхдүүдийн эрүүл мэндэд ямар эрсдэл үүсч байгааг
олон нийтэд нээлттэй мэдээлэхийг Засгийн газраас шаардаж байна
Охид эмэгтэйчүүдийн эрхийг хамгаалах “Охидын түүх” ТББ, “Хүүхэд эрдэнэ” сан “Нарны охид” төсөл, “Эх үрсийн дуу хоолой” төрийн бус байгууллагуудаас 11-15 насны охидод умайн хүзүүний хорт хавдраас сэргийлэх “Гардасил” вакцины хоёрдугаар тун хийгдээгүйгээс вакцинд хамрагдсан өсвөр насны хүүхдүүд ноцтой эрсдэлд орж болзошгүй байгаа талаар мэдээлж, Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх болон Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ, ЗГХЭГ-ын Д.Амабаясгалан нарт хандаж, Эрүүл мэндийн сайд С.Энхболдод асуумж хүргүүлж байна.
Монгол Улсын Эрүүл мэндийн сайдын 2021 оны 06 дугаар сарын 10-ны “Хавдрын эсрэг” арга хэмжээний төлөвлөгөөний тухай А/360 тоот тушаалаар “Хавдрын эсрэг” арга хэмжээг хэрэгжүүлэх 2021-2024 оны үйл ажиллагааны төлөвлөгөөг баталсан. Энэ төлөвлөгөөний хүрээнд Умайн хүзүүний хорт хавдрын хүний папиллома вирусын эсрэг вакциныг үе шаттайгаар нэвтрүүлэх, шаардлагатай зардлыг улсын төсөвт тусгах үйл ажиллагааг зохион байгуулах, дархлаажуулах ажлыг зохион байгуулсан. Улмаар Эрүүл мэндийн яам, Халдварт өвчин судлалын төвтэй хамтран 11-15 насны нийт охидын 10 хувь нь хүний хөхөнцөр вирусын эсрэг вакцинаар дархлаажуулсан байна.
Гэвч уг хоёрдугаар тунгийн татан авалт хийгдээгүйгээс вакцин тариулсан өсвөр насны хүүхдүүдийн дунд хүлээлт, мөн айдас түгшүүр үүсгээд байна. Тиймээс Засгийн газар, Эрүүл мэндийн яамнаас “Гардасил” вакцины нэгдүгээр тунд хичнээн охид хамрагдсан, вакцины хоёрдугаар тунг ямар шалтгааны улмаас татан авалт хийгдээгүй хүлээгдэж байгаа талаар тайлбар хийхийг шаардаж байгаа юм. Мөн вакцины хоёрдугаар тунг хугацаанд нь тариулаагүй тохиолдолд ямар сөрөг нөлөө, үр дагавар үүсэх, вакцины нэгдүгээр тунг тариулж хавдрын вирус тээж яваа хүүхдүүдийн эрүүл мэндэд ямар эрсдэл үүсч байгааг олон нийтэд нээлттэй мэдээлэл өгөхийг тус тус шаардаж байна.
“Гардасил” буюу хүний хөхөнцөр вирусын эсрэг вирусын эсрэг вакцинжуулалтын байдал
Монгол Улсад умайн хүзүүний хорт хавдрын өвчлөл нь эмэгтэйчүүдийн хавдрын хоёрдугаарт, нас баралт нь гуравдугаарт ордог. АНУ-д умайн хүзүүний хорт хавдраас сэргийлэх “Gardasil” вакцинаар дархлаажуулсан 26 сая охидын 15 мянгад нь тариулсан хэсэгт өвдөх, хавдах, толгой өвдөх, халуурах, бөөлжис хүрэх зэрэг вакцины дараах урвал хүндрэл тохиолдсон байна.
Хүний папиллома вирусын янз бүрийн омгууд нь бэлгийн хавьтлаар дамждаг бөгөөд ихэнх тохиолдолд умайн хүзүүний хорт хавдар үүсгэдэг. “Гардасил 9 ” гэдэг хүний хөхөнцөр вирусын эсрэг вакциныг АНУ-ын Хүнс эмийн хяналтын газар зөвшөөрсөн бөгөөд охид хөвгүүдийн аль алинд нь хэрэглэж болно. Энэ вакциныг охид эмэгтэйчүүд вирусээр халдварлахаас өмнө зохих тунгаар хийлгэвэл умайн хүзүүний хорт хавдраас болон бусад эмгэгүүдээсурьдчилан сэргийлэх боломжтой.
Хүний хөхөнцөр вирусын эсрэг вакциныг хэнд хэзээ хийх нь зүйтэй вэ
Хүний хөхөнцөр вирусын эсрэг вакциныг 11-12 насны охид хөвгүүдэд хийхийг зөвлөдөг. Уг вакциныг 9 настайгаас эхлэн хийж болдог байна. АНУ-ын Өвчний хяналт, урьдчилан сэргийлэх төвөөс 11 ба 12 настай бүх хүүхдүүдэд 6 сарын зайтай хүний хөхөнцөр вирусын вакциныг 2 тунгаар хийлгэхийг зөвлөдөг байна. 9-10, 13-14 насны өсвөр насныхан мөн тунгаар хуваарийн дагуу хийлгэж болно. Судалгаанаас харахад 2 тун нь 15-аас доош насны хүүхдэд үр дүнтэй бол түүнээс дээш насныханд (16-26 нас) үр дүнтэй бол 3 тун вакцин хийх хэрэгтэй гэж зөвлөдөг байна.