logo
Нийслэлийн хэмжээнд цэрэг татлага энэ сарын 20-23-нд болно

Нийслэлийн хэмжээнд цэрэг татлага энэ сарын 20-23-нд болно

2022/10/19

Нийслэлийн хэмжээнд хугацаат цэргийн албаны 2022 оны II ээлжийн цэрэг татлагыг аравдугаар сарын 20-23-ны өдрүүдэд зохион байгуулах гэж байна. 2022 оны I ээлжийн цэрэг татлагыг нийслэлийн төвийн зургаан дүүргийн хэмжээнд зохион байгуулсан бол II ээлжийг есөн дүүргийн хэмжээнд зохион байгуулах юм.

Хугацаат цэргийн албанд татагдагч нь цэрэг татлагын үеэр найман төрлийн шинжилгээ хийлгэж, эрүүл мэндийн үзлэгт орох юм. Мөн цэрэг татлагын байранд ирэхдээ

- Иргэний үнэмлэх

- Цэргийн үүрэгтний үнэмлэх

- Мэргэжил эзэмшсэн бол мэргэжлийн үнэмлэх

- Сургууль төгссөн бол диплом гэсэн бичиг баримтыг биедээ авч, тогтоосон хугацаанд ирэх үүрэгтэй.

Цэрэг татлагын байрнуудын бэлтгэлийг бүрэн хангасан бөгөөд

Багануур дүүрэг: “Гүн галуутай” цогцолбор сургууль

Багахангай дүүрэг: “Хангай” цогцолбор сургууль

Баянгол дүүрэг: 96 дугаар сургууль

Баянзүрх дүүрэг: 14 дүгээр сургууль

Налайх дүүрэг: Мэргэжил, сургалт үйлдвэрлэлийн төв

Сонгинохайрхан дүүрэг: 83 дугаар сургууль

Сүхбаатар дүүрэг: 31 дүгээр сургууль

Хан-Уул дүүрэг: 34 дүгээр сургууль

Чингэлтэй дүүрэг: 5 дугаар сургууль гэсэн байршилд байрлаж байна.

АНХААРУУЛГА: УИХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн хуулийн холбогдох заалтын хүрээнд тус сайтын сэтгэгдэл хэсгийг түр хугацаанд хаасан болно.
Дээш