logo
УГТЭ-ийн сувилагч, тусгай мэргэжилтний баг баруун бүсийн 5 аймагт ажлын байрны сургалт хийжээ

УГТЭ-ийн сувилагч, тусгай мэргэжилтний баг баруун бүсийн 5 аймагт ажлын байрны сургалт хийжээ

2022/10/21

Улсын Гуравдугаар Төв эмнэлэг Эрүүл мэндийн сайдаас өгсөн үүрэг чиглэл, ЭМС-ын А/344 дүгээр тушаалын хэрэгжилтийг хангах үйл ажиллагааны хүрээнд харьяа орон нутгийн нэгдсэн эмнэлэг, БОЭТ-үүдийн сувилагч тусгай мэргэжилтнүүдийг ажлын байран дээр нь чадавхижуулах, лавлагаа шатлалын төрөлжсөн сувилахуйн чиглэлээр мэргэжлийн арга зүйгээр хангах, дэмжлэг үзүүлэх зорилтот хөтөлбөрийг үе шаттайгаар хэрэгжүүлэх зорилгоор төрөлжсөн мэргэшлийн сувилагч, тусгай мэргэжилтнээс бүрдсэн багаар 2022 оны есдүгээр сарын 25-наас 10 сарын 7-ны хооронд Орхон, Булган, Хөвсгөл, Завхан, Увс аймагт амжилттай ажиллаад ирлээ.

Энэ удаагийн томилолтын зорилго нь тархины харвалт, зүрхний шигдээс, яаралтай тусламж, эрчимт эмчилгээний үеийн сувилахуйн тусламж, үйлчилгээг сайжруулах, тусламж үйлчилгээнд тулгамдаж буй асуудлыг хэлэлцэх түүний шийдвэрлэх, арга замыг эрэлхийлэх, өвчнөөс урьдчилан сэргийлэхэд сувилагч мэргэжилтний оролцоог нэмэгдүүлэх, нотолгоонд суурилсан эмнэлзүйн сувилахуйн мэдлэг ур чадварыг хөгжүүлж, эмнэлгийн тусламж үйлчилгээний чанарыг сайжруулахад оршсон юм. 

Дээрх таван аймгийн бүсийн оношилгоо эмчилгээний төв, нэгдсэн эмнэлгүүдийн сувилагч тусгай мэргэжилтнүүдэд “Тархины харвалт, зүрхний шигдээс, яаралтай тусламж, эрчимт эмчилгээний үеийн сувилахуйн тусламж үйлчилгээний цогц шийдэл” сэдэвт онол дадлага хосолсон ажлын байрны чадавхижуулах сургалтыг зохион байгуулж, нийт 600 гаруй сувилагч тусгай мэргэжилтэнг хамрууллаа. 

АНХААРУУЛГА: УИХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн хуулийн холбогдох заалтын хүрээнд тус сайтын сэтгэгдэл хэсгийг түр хугацаанд хаасан болно.
Дээш