logo
“Хоршоо биржийн арилжаанд оролцох боломж, үр ашиг” сэдвээр сургалт зохион байгууллаа

“Хоршоо биржийн арилжаанд оролцох боломж, үр ашиг” сэдвээр сургалт зохион байгууллаа

2022/10/25

2022 оныг "Хоршооны хөгжлийг дэмжих жил" болгон зарласантай холбоотойгоор Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яамны харьяа Хөдөө аж ахуйн биржээс 2022 оны 09 дүгээр сарын 28-ны өдөр Архангай аймагт, 2022 оны 10 дугаар сарын 04-ний өдөр Хөвсгөл аймагт хоршоодыг чадавхжуулах сургалтыг зохион байгууллаа. Сургалтад хоршоодын төлөөлөл, сумдын Тамгын газрын дарга, хоршоо хариуцсан мэргэжилтнүүд оролцож “Хоршоо биржийн арилжаанд оролцох боломж, үр ашиг” сэдвээр мэдээлэл авлаа.  

Архангай, Хөвсгөл аймгийн хоршоод биржийн байнгын бус гишүүнээр бүртгүүлж, гэрээ байгуулснаар хоршоод өөрсдийн бэлтгэсэн түүхий эдээ биржээр дамжуулан арилжиж үндэсний үйлдвэрт чанар, стандартын шаардлага хангасан бараа, түүхий эдийг хангах боломжтой боллоо. 

Эх сурвалж: ХХААХҮЯ

АНХААРУУЛГА: УИХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн хуулийн холбогдох заалтын хүрээнд тус сайтын сэтгэгдэл хэсгийг түр хугацаанд хаасан болно.
Дээш