Хууль зүй, дотоод хэргийн дэд сайд Б.Солонгоо Австрали Улсаас Монгол Улсад суугаа Онц бөгөөд бүрэн эрхт Элчин сайд Кейти Смитийг 2022 оны аравдугаар сарын 26-ны өдөр хүлээн авч уулзлаа.
Энэ жил Монгол Улс болон Австрали Улсын хооронд дипломат харилцаа тогтоосны 50 жилийн тохиож буйг тэмдэглэж, Элчин сайд хатагтай Кейти Смитийг Элчин сайдаар томилогдсонд баяр хүргэв.
Тус уулзалтаар Хууль зүй, дотоод хэргийн дэд сайд Б.Солонгоо авлигатай тэмцэх, төрийн үйлчилгээг цахимжуулах, жендерт суурилсан хүчирхийлэлтэй тэмцэх, салбарын алба хаагчдын хүний нөөцийн чадавхийг сайжруулах зэрэг чиглэлээр Австрали Улсаас Монгол Улсад суугаа Элчин сайдын яамтай хамтран ажиллах боломжийн талаар санал солилцлоо.
Эх сурвалж: Хууль зүй, дотоод хэргийн яам