logo
Эрээний Худалдааг дэмжих хороотой хамтран БНХАУ-ын хууль бус бизнес эрхлэгчидтэй тэмцэнэ

Эрээний Худалдааг дэмжих хороотой хамтран БНХАУ-ын хууль бус бизнес эрхлэгчидтэй тэмцэнэ

2022/10/31
МҮХАҮТ-ын дарга Т.Дүүрэн, Үзэсгэлэн Яармагийнн газрын дарга Ч.Баттулга, Гадаад Харилцаа Хамтын ажиллагааны газрын мэргэжилтэн Н.Энхзаяа нар БНХАУ-ын ӨМӨЗО-ны Эрээн хотын Худалдааг Дэмжих Хорооны удирдлага болон Эрээн хотын Худалдааг Дэмжих хорооны Улаанбаатар хот дахь төлөөлөгч нартай цахим уулзалт хийв.
 
Уулзалтаар Монгол Улс, БНХАУ хооронд нүүрсний туузан тээврийн үйл ажиллагааг эхлүүлэх ажлыг эрчимжүүлэх талаар хэлэлцлээ.
 
Мөн Хятад Улсаас Монгол Улсад хууль бусаар бизнес эрхэлж буй иргэн, ААН-ийн үйл ажиллагааг ил тод болгох, хуулийн дагуу, татвар шимтгэл төлүүлэхэд хоёр талаас хамтран ажиллахаар болов.
 
Уулзалтын дүнд эдийн засаг, худалдааны хамтарсан платформ байгуулах, хууль зүйн зөвлөгөө өгөх, хоёр талын бизнес эрхлэгчдийн хамтын ажиллагаанд дэмжлэг үзүүлэх, урт хугацааны хамтын ажиллагааны механизмыг байгуулах болон Хятадын олон улсын бизнесийн холбооны Эрээн дэх салбартай хамтран мэргэжлийн салбаруудын аж ахуйн нэгжүүдийн уулзалтыг зохион байгуулахаар тохиролцлоо гэж Монголын Үндэсний Худалдаа Аж Үйлдвэрийн Танхимаас мэдээллээ. 
 
АНХААРУУЛГА: УИХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн хуулийн холбогдох заалтын хүрээнд тус сайтын сэтгэгдэл хэсгийг түр хугацаанд хаасан болно.
Дээш