Нийслэлийн Удирдах ажилтнуудын шуурхай зөвлөгөөн 2022 оын 10 дугаар сарын 31-ний өдөр болж, Нийслэлийн Агаарын бохирдолтой тэмцэх газрын дарга Ц.Ганболд өвөлжилтийн бэлтгэл, сайжруулсан шахмал түлшний чанар, тээвэрлэлтийн талаар удирдах ажилтнуудад мэдээлэл өгөв.
Тэрбээр “Улаанбаатар хотын хувьд агаарын бохирдлыг бууруулахтай холбоотой дөрвөн чиглэлээр үүрэг хүлээн ажиллаж байна.
Үүнд сайжруулсан шахмал түлшний нөөц бүрдүүлэлт, тээвэрлэлт, борлуулалт, хяналт шалгалтын ажил багтаж байгаа. Одоогийн байдлаар баруун бүсийн үйлдвэрийн долоон шугам, зүүн үйлдвэрийн дөрвөн шугамаар хоногт 2000 тонн түлш үйлдвэрлэж байна. Цаашид хоёр шугам нэмнэ.
Түлшний 116 мянган тонн нөөцтэй. Түлшний тээврийг 31 компанийн 300 гаруй тээврийн хэрэгслээр хийж байна. Энэ жил борлуулалтын 670 цэг нээхээр төлөвлөснөөс өдгөө 520 цэг ажиллаж байгаа.
Цаашид үе шаттайгаар 150 цэгийг нээнэ” гэсэн бол “Таван толгой түлш” ХК-ийн Борлуулалт, маркетингийн хэлтсийн ахлах мэргэжилтэн О.Мишээл түлшний нөөц болон үйлдвэрлэлт хэвийн байгааг тодотгож байв.