logo
“Иргэний нисэхийн хэвлэл мэдээллийн зөвлөл” байгуулагдлаа

“Иргэний нисэхийн хэвлэл мэдээллийн зөвлөл” байгуулагдлаа

2022/11/04
Иргэний нисэхийн салбарын талаарх үнэн зөв мэдээллийг нэг цонхоор иргэдэд хүргэх, мэдээллийн давхардлыг арилгах зорилгоор Иргэний нисэхийн салбарт үйл ажиллагаа явуулдаг байгууллагууд хамтран Хэвлэл мэдээллийн зөвлөл байгууллаа. Иргэний нисэхийн үндэсний төвийн Хамтын ажиллагааны газрын санаачилгаар байгуулсан тус зөвлөлийн анхдугаар хурал өнөөдөр болов.
 
Иргэний нисэхийн хэвлэл мэдээллийн зөвлөлд ИНЕГ, ИНҮТ, “МИАТ” ТӨХК, “Изинис Эйрвэйз” ХХК, Монголиан Эйрвэйз” ХХК, “Аэромонголиа” ХХК, “Монголын ерөнхий зориулалтын агаарын тээврийн холбоо”, Онцгой байдлын нисэх 111 дүгээр анги, “Скайжет” ХХК, “Тэнгэрийн улаач” ХХК, “А-Жет Авэйшн” ХХК, “Топ Экстрим Экшин Монголиа” ХХК, “Air Busan” Монгол дахь төлөөлөгчийн газар, “НУБИЭ” ХХК болон “Буянт-Ухаа” Олон улсын нисэх буудлын төлөөлөл багтаж байгаа юм.
 
Иргэний нисэхийн салбарын үйл ажиллагааг хэрхэн олон нийтэд хүргэх талаар өөрсдийн саналыг хэлж, нээлттэй хэлэлцлээ. Тухайлбал, Иргэний нисэхийн салбарын бүхий л мэдээ мэдээллийг нэг дор багтаасан аппликэшн бий болгох, нисэхийн мэргэжлээр хэрхэн суралцах, юуг анхаарах зэргийг олон нийтэд тогтмол хүргэх, салбарын мэдээллийг хүргэх подкаст хийх, мөн салбарын болон авиа компаниудын талаарх мэдээллийг сонирхолтой байдлаар олон нийтэд тогтмол хүргэж ойлголтын зөрүүг арилгах зэрэг саналыг зөвлөлийн гишүүд тавилаа.
Эх сурвалж: ИНЕГ
АНХААРУУЛГА: УИХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн хуулийн холбогдох заалтын хүрээнд тус сайтын сэтгэгдэл хэсгийг түр хугацаанд хаасан болно.
Дээш