Хойд Солонгосын шинэ удирдагч Ким Чен Ун улс орноо цаашид хэрхэн удирдан чиглүүлэх вэ гэдгийг таамаглахад эрт байгаа. Ядуу буурай, тусгаарлагдмал, ганцаардмал улсаа хэвээр үлдээх үү, эсвэл хүнд хэцүү өөрчлөлт шинэчлэлтийн үйл явцыг эхлүүлэх үү гэдгийг тэр шийднэ. Гэхдээ энэ улсын өндөр дээд албан тушаалтнууд залуу Ким харгис цэвэрлэгээ явуулах вий хэмээн эмээж байгаа гэнэ.
29 настай (зарим эх сурвалжаар 26-27) Ким Чен Ун бол цөмийн зэвсэг ашиглах эрхтэй болсон түүхэн дэх хамгийн залуу хүн юм. Гэхдээ улсынхаа "цэрэг армийн дээд удирдагч" хэмээх цолыг аваад байгаа тэрээр зарим улсуудын санааг түгшээж байна. Эцгийг нь оршуулснаас хэдэн өдрийн дараа барууны тагнуулын байгууллагууд Ким Чен Уны талаар илүү ихийг мэдэхээр чармайж байгаа аж.
Умард Солонгосын дэглэмийнхэн шинэ удирдагч эх орондоо хөгжил цэцэглэлтийг эргүүлэн авчирна гэж амласан гэх зэргээр суртал ухуулгуудаа явуулаад эхэлжээ.
Харин Хойд Солонгосын хөрш орнууд Ким Чен Ун сүр хүчээ нотлон харуулах зорилгоор ямар нэг үйлдэл хийх вий хэмээн эмээж байна. Дипломатчид түүнийг сүр хүчээ харуулах зорилгоор өмнөд хөршийнхөө эсрэг цэргийн үйл ажиллагаа явуулж магадгүй гэж таамаглаж байгаа аж.
Пхенъянд Хөдөлмөрийн намын албаны хүмүүс ч санаа зовсон байдалтай байгаа талаар эх сурвалж мэдээллээ. Учир нь залуу Ким эрх мэдлээ бататгах зорилгоор өөрийнх нь эсрэг зогсож магадгүй хүмүүсийг хурдан хугацаанд зайлуулж магадгүй юм байна.
Одоогоос хоёр жилийн өмнө эрүүл мэнд нь муудсан Ким Чен Ир залгамжлагчаа хайж эхлэх үед түүний гурав дахь хүүд бараг хэн ч анхаарлаа хандуулаагүй. Ким Чен Ун яг хэдэн настай, эхнэртэй эсэх, эсвэл эцэгтэй нь гэрлэсэн эмэгтэйчүүдийн алинаас нь гарсан талаарх тодорхой мэдээлэл байдаггүй юм. Зарим эх сурвалжаас үзэхэд бүжигчин байсан Ким Ён Хуй насан эцэслэх хүртлээ Хойд Солонгосын тэргүүн хатагтай байсан бөгөөд тэрээр хүүгээ өглөөний нарны хаан гэж дууддаг байсан гэнэ. Түүнийг 2004 онд хөхний хавдраас болж нас барсан гэж үздэг байна.
Өвөө, эцгийнх нь намтрын адилаар Ким Чен Уны албан ёсны намтарт түүний талаарх бодитой мэдээлэл бараг байдаггүй. Харин гурван насандаа буудаж, машин жолоодож сурсан, цэргийн онцгой авъяастай зэрэг суртал ухуулгын шинжтэй зүйлсийг тусгасан байдаг байна.
Залуу Ким 1998-2000 оны хооронд Швейцарийн Бернд сурч байжээ. Steinhoelzi сургуульд цуг сурдаг байсан найзууд нь түүний талаар илүү бодитой зүйлсийг ярьсан байна.
Португалийн дипломатчийн хүү, Joao Micaelo хэлэхдээ "Ким Чен Ун Чикаго Буллс багийн шүтэн бишрэгч байсан, сагсан бөмбөгт маш дуртай байсан, бид чөлөөт цагийнхаа 80 хувийг сагсан бөмбөг тоглоход зарцуулдаг байсан" гэжээ. Joao ангидаа Кимтэй хамт суудаг байсан бөгөөд хоёулаа Герман хэлний хичээлдээ тааруухан байсан гэнэ. Мөн тэрээр Кимтэй хамт зодоонтой кино үзэж, компьютер тоглоом тоглон, түүний хувийн тогоочийнх нь хийсэн хоолыг иддэг байсан гэж ярьсан байна.
Joao Micaelo: "Ким Чен Ун сайн найз байсан, тэр их дуугүй гэхдээ дажгүй залуу байсан, бид хоёр ангидаа дундаж хүүхдүүд байсан, гэхдээ тэр шалгалтынхаа дүнгүүдийг сонсоогүй явсан, тэр бусад хичээлүүдийг бодвол хөл бөмбөг, сагсан бөмбөгт илүү сонирхолтой байсан, тэр ихэнхдээ Хойд Солонгосын төрийн дууллыг сонсдог байсан, бид хамтдаа бараг мянган удаа сонссон байх"
Харин Ким Хойд Солонгосын удирдагчийн хүү гэдгээ хэлэх үед Joao гайхаж хүлээж аваагүй байна.
Харин сургуулийнх нь өөр нэг найз Марко Имхоф би Кимийг Хойд солонгосын дипломатчийн хүү гэж боддог байсан, түүнтэй сагс тоглодог байсан, харин одоо тэр Хойд Солонгосыг удирдана гэдэгт итгэж чадахгүй байна гэжээ.
Ким 2000 онд эх орондоо ирснийхээ дараа Ким Ир Сены их сургуульд физикийн чиглэлээр суралцаж, дараа нь өвөөгийнхөө нэрээр нэрлэгдсэн цэргийн сургуульд элссэн тухай мэдээлэл байдаг.
Ким Чен Ирийн хамгийн том хүү Ким Чен Нам 2001 оны тавдугаар сард Токиод хуурамч пасспорттой явж байхдаа Диснейлэнд рүү орох гэж байгаад баригджээ. Харин одоо тэрээр Макаогийн Казиногийн байнгын үйлчлүүлэгч юм байна. Харин хоёр дахь хүү Ким Чен Чулыг эцэг нь үнэлдэггүй байсан гэж Кимийн гэр бүлийн тогоочоор ажиллаж байсан Японы иргэн Кенжи Фужимото хэлжээ.
Хойд Солонгосын Хөдөлмөрийн нам болон цэрэг арми шинэ удирдагчдаа үнэнч байна гэдгээ амлаад байгаа юм. Гэхдээ Ким Чен Ун цаашдаа доод албан тушаалтнуудаа бүгдийг нь захирч, өөртөө үнэнч байлгаж чадах уу гэдэг нь тодорхойгүй байна.
Хойд Солонгосын сонинуудад шинэ удирдагч авилгын эсрэг эрс шийдвэртэй арга хэмжээ авсан, Хөдөлмөрийн намын янз бүрийн гэмт хэрэг үйлдсэн 150.000 гишүүнийг хөөсөн, гэхдээ дараа нь сайхан сэтгэл гарган тэднийг өршөөж, тэдэнд хоёр дахь боломжийг олгосон зэргээр суртал ухуулгуудыг нийтэлжээ. Энэ нь залуу Кимийн нэр хүндийг өсгөх зорилготой нь мэдээж юм.
Оросын эх сурвалжуудын мэдээлснээр Ким Чен Ун эцгийнхээ залгамжлагчаар тодорсноосоо хойш ихээхэн өөрчлөгдсөн байна. Дуугүй, ичимхий байсан тэрээр хатуу чанга, бүдүүлэг нэгэн болсон гэнэ. Өнгөрсөн жил нэгэн хүлээн авалтын үеэр Ун согтуу байхдаа зөөгч нараа доромжилж, өшиглөсөн байна. Мөн чихрийн шижин, зүрхний өвчний шинж тэмдгүүд ч түүнээс илэрсэн гэнэ.
Залуу Ким Умардын гол гол холбоотон БНХАУ-д айлчилж, Хун Жинтаотай уулзсан бөгөөд Бээжин түүнийг хүлээн зөвшөөрөөд байгаа юм. Дундад улсын Хойд Солонгосын талаар баримтлах бодлого хэвээр байна.
Ким Чен Уны ард байгаа гол хүмүүсийн нэг нь түүний нагац ах, генерал Жан Сон Тайк юм. Одоо 65 настай тэрээр цэрэг арми, Хөдөлмөрийн намд холбоо сүлбээ сайтай, нөлөө ихтэй бөгөө залуу Кимд гол заавар зөвлөгөө өгнө гэж ажиглагчид үзэж байна.
Гэхдээ Пхенъянд элитүүдийн хүрээнд айдас хүйдэс бий болжээ. Залуу Ким эрх мэдлээ бататгах зорилгоор олноор нь "цэвэрлэх" ажиллагаа явуулж магадгүй хэмээн тэд эмээж байна.
Умард Солонгос АНУ, эсвэл Оросын шатрын хүү байх уу гэдэг нь Ким Чен Унаас ихээхэн хамаарна.
Э.АМАР