logo
Хөгжлийн банк: Нийт 782.0 тэрбум төгрөгийн зээлийн эргэн төлөлт хийгдээд байна

Хөгжлийн банк: Нийт 782.0 тэрбум төгрөгийн зээлийн эргэн төлөлт хийгдээд байна

2022/11/08

Хөгжлийн банканд 2022 оны 1 дүгээр сарын 20-ны өдрөөс хойш 11 дүгээр сарын 06-ны өдрийг хүртэлх хугацаанд нийт 782.0 тэрбум төгрөгийн зээлийн эргэн төлөлтийг хийсэн. Үүнээс 694.1 тэрбум төгрөг бэлэн мөнгөөр, 87.9 тэрбум төгрөг нь өмчлөх бусад үл хөдлөх хөрөнгөөр эргэн төлөгдсөн байна.

Нийт 14 зээлдэгчийн зээл хаагдсанаас 12 зээл нь бэлнээр буюу 278.3 тэрбум төгрөгөөр, 2 зээл нь өмчлөх бусад үл хөдлөх хөрөнгөөр хаагдаад байна.

Хөгжлийн банк нь 2022 оны 11 дүгээр сарын 06-ны өдрийн байдлаар 53 зээлдэгчийн 2.8 их наяд төгрөгтэй тэнцэх хэмжээний багцын үлдэгдэлтэй байна. Үүнээс 31.4 хувь нь төрийн өмчит компанийн 8 зээлдэгчийн 888.0 их наяд төгрөгийн, 68.6 хувь нь хувийн хэвшлийн 45 зээлдэгчийн 1.9 их наяд төгрөгийн зээл, хүүгийн үлдэгдэл байна гэж Монгол Улсын Хөгжлийн банкнаас мэдээллээ.

АНХААРУУЛГА: УИХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн хуулийн холбогдох заалтын хүрээнд тус сайтын сэтгэгдэл хэсгийг түр хугацаанд хаасан болно.
Дээш