logo
Чихрийн шижингийн эрсдэлээ цахим асуумж бөглөж мэдээрэй

Чихрийн шижингийн эрсдэлээ цахим асуумж бөглөж мэдээрэй

2022/11/09
Нийгмийн эрүүл мэндийн үндэсний төв (НЭМҮТ) болон “Орбис интернэйшнл” олон улсын байгууллагын Монгол дахь салбар хамтран “Чихрийн шижин ба чихрийн шижингийн ретинопатийн цахим мэдээллийн сан боловсруулж, ашиглалтыг сайжруулах нь” төслийг амжилттай хэрэгжүүлж, дүгнэх уулзалтыг 2022 оны 11 дүгээр сарын 2-ны өдөр зохион байгуулав.

Уулзалтад НЭМҮТ-ийн захирал С.Өнөрсайхан, ЭМДӨУСА-ны дарга С.Гэрэлмаа, ТЗШУА-ны дарга Б.Баярмаа болон мэдээллийн сангийн дизайн, цэсийг зохиосон мэргэжилтэн Б.Баасандорж, Орбис интернэйшнл олон улсын байгууллагын Монгол дахь салбарын захирал Ч.Чимгээ, төслийн менежер Ж.Наранчимэг, бусад холбогдох мэргэжилтнүүд оролцлоо. 

Төслийн гол үр дүн болох “Чихрийн шижингийн цахим мэдээллийн сан”-г НЭМҮТ-ийн вэб сайтад түшиглэн шинэ дэд цэс үүсгэн бүтээсэн байна. Энэ линкээр хэрэглэгч мэдээллийн санд нэвтрэн орох боломжтой.  

Энэхүү дэд цэс нь иргэдэд болон эрүүл мэндийн ажилтанд чиглэсэн үндсэн хоёр хэсэгтэй бөгөөд иргэд чихрийн шижингийн эрсдэлээ өөрсдөө үнэлэх цахим асуумж бөглөж хариугаа харах боломжтойгоос гадна тухайн хүний эрсдэлийн үнэлгээний дагуу зөвлөмж уншиж мэдээлэл авах боломжтой аж. Түүнчлэн эрүүл мэндийн ажилтнууд чихрийн шижингийн эмнэлзүйн удирдамж, цахим хичээл, гарын авлага, судалгааны үр дүнг унших, татаж авах боломжтой гэж Эрүүл мэндийн яамнаас мэдээллээ. 
АНХААРУУЛГА: УИХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн хуулийн холбогдох заалтын хүрээнд тус сайтын сэтгэгдэл хэсгийг түр хугацаанд хаасан болно.
Дээш