“Эерэг хандлага–Эрүүл оюутан” уриатайгаар оюутны эрүүл мэндийг дэмжих сарын аяныг 2022 оны 10 дугаар сарын 01-ний өдрөөс эхлэн 12 дугаар сарын 01-ний өдрийг хүртэл зохион байгуулж байна.
Тэгвэл энэ хүрээнд өнөөдөр Анагаахын Шинжлэх Ухааны Үндэсний их сургуульд тус өдөрлөгийг зохион байгууллаа. Өдөрлөгөөр оюутан залууст төрөөс залуучуудын хөгжлийг дэмжих бодлого үйл ажиллагааг таниулах, нөхөн үржихүйн эрүүл мэндийн боловсрол олгох, ЭМД-ын ач холбогдлыг ойлгуулан газар дээр нь ЭМД-ын шимтгэлээ хурдан шуурхай төлөх боломж бүрдэх, сайн дурын ажлын ач холбогдлыг таниуллаа.
Өдөрлөгт Эрүүл мэндийн яам, Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газар, Нийгмийн эрүүл мэндийн үндэсний төв, Боловсролын ерөнхий газрын дарга, Гэр бүл, хүүхэд залуучуудын хөгжлийн газар, Монголын оюутны холбооноос мэдээлэл танилцуулан оролцож, оюутан суралцагчдыг урьдчилан сэргийлэх, эрт илрүүлэх үзлэг, шинжилгээ, оношилгоонд хамрагдахын ач холбогдлыг таниулав.