logo
БНХАУ-ын Хөх хот руу зорчих иргэдийн анхааралд!

БНХАУ-ын Хөх хот руу зорчих иргэдийн анхааралд!

2022/11/11

Бүгд Найрамдах Хятад Ард Улсын Хөх хотод коронавируст халдвар /Ковид-19/-ын тохиолдол гарсны улмаас 2022 оны 9 дүгээр сарын 30-ны өдрөөс эхлэн иргэдийн болон нийтийн тээврийн зорчих хөдөлгөөнд хязгаарлалт тогтоогоод байгаа бөгөөд энэхүү хязгаарлалт цаашид ч үргэлжлэх төлөвтэй байна.

Иймд, Улаанбаатар – Хөх хот чиглэлийн  нислэгээр тус хотод ирсэн зорчигчид Хөх хотоос бусад хот руу зорчих боломжгүй байгаа тул нөхцөл байдлыг сайтар судалж,  дараагийн хот руу зорчих галт тэрэг, нислэгийн тасалбарыг баталгаажуулсны дараа зорчихыг зөвлөж байна.

Түүнчлэн, консулын асуудлаар Бүгд Найрамдах Хятад Ард Улсад суугаа Монгол Улсын Дипломат төлөөлөгчийн газруудтай дараах шуурхай утсаар холбогдох боломжтой.

1. Бээжин хот дахь ЭСЯ-ны Консулын хэлтэс +86 17600787323
2. Шанхай хот дахь ЕКГ +86 13122656261, +86 13162982596
3. Хөххот дахь ЕКГ +86 17678002262
4. Манжуур хот дахь Консулын газар +86 15734851884
5. Эрээн хот дахь Консулын газар +86 17547964334

АНХААРУУЛГА: УИХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн хуулийн холбогдох заалтын хүрээнд тус сайтын сэтгэгдэл хэсгийг түр хугацаанд хаасан болно.
Дээш