Төрийн үйлчилгээний нэгдсэн систем E-Mongolia-аас гадаадад зорчих болон суралцах гэж буй иргэдэд хамгийн эрэлт хэрэгцээ бүхий арван төрлийн лавлагаа, тодорхойлолтыг англи хэлээр гаргадаг боллоо.
Энэхүү үйлчилгээнүүд нэвтэрснээр иргэд баталгаат орчуулга шаардлагагүйгээр албан ёсны бичиг баримтаа англи хэл дээр авдаг болж байгаа юм.
Үүнд:
1. Иргэний эрүүгийн хариуцлага хүлээж байгаа эсэх тодорхойлолт,
2. Нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн талаарх тодорхойлолт,
3. Шүүхийн шийдвэрээр бусдад төлбөргүй эсэх тодорхойлолт,
4. Гэрлэсний бүртгэлийн лавлагаа,
5. Гэрлэсний бүртгэлгүй лавлагаа,
6. Төрсний бүртгэлийн лавлагаа,
7. Иргэний үнэмлэхийн лавлагаа,
8. Тэжээгчээ алдсаны тэтгэвэр тогтоолын хуудас,
9. Хөдөлмөрийн чадвар алдсаны тэтгэвэр тогтоолтын хуудас,
10. Өндөр настны тэтгэвэр тогтоолтын хуудас,
Эдгээр лавлагаа, тодорхойлолтыг авах зааврыг хүргэж байна.
● E-Mongolia системд амжилттай нэвтрэх
● Үйлчилгээнүүд цэс рүү хандах
● Англи хэл дээр гарах лавлагаа, тодорхойлолт цонхон дээр дарах
● Англи хэлээр гарах 10 төрлийн лавлагаа, тодорхойлолтоос сонгон үйлчилгээ авна гэж Цахим хөгжил, харилцаа холбооны яамнаас мэдээллээ.