Дуудлага №1
Төв аймгийн Сэргэлэн сумын 5-р баг Баян заадас гэдэг газар Богд хаан төмөр замын төслийн 7781-р ангийн ажилчдын кемпээс баруун хойд зүгт 10км зайд автомашин төөрч цасанд суусан гэх дуудлагаар 11 дүгээр сарын 28-ны өдрийн 17 цагт Багахангай дүүргийн Онцгой байдлын хэлтсийн 8 алба хаагчийн бүрэлдэхүүн гарч ажиллан цасанд суусан автомашиныг татан гаргаж 5 иргэний амь насыг осгох аюулаас авран хамгааллаа.
Дуудлага №2
Төв аймаг Сэргэлэн сум Өвөржанчивлан Адуун чулуут явах замд автомашин цасанд суусан гэх дуудлагаар 28-ны өдрийн 20 цаг 55 минутанд гарч ажиллан төөрч цасанд суусан 2 автомашиныг татан гаргаж 3 иргэний амь насыг осгох аюулаас авран хамгааллаа.
Дуудлага №3
Улаанбаатар хотоос Төв аймгийн Сэргэлэн сумын 5-р баг Баянгын заадас Богд хаан төмөр замын төслийн 7781-р ангийн ажилчдын кемп явах зам суудлын автомашин цасанд сууж төөрсөн гэх дуудлагаөр 21 цаг 22 минутанд гарч ажиллан цасанд суусан автомашиныг татан гаргаж 4 иргэний амь насыг осгох аюулаас авран хамгааллаа.
Дуудлага №4
Төв аймаг Баян сумын Цавчир багийн 3-н гүүрний баруун хойшоо 5км зайд суудлын автомашин цасанд сууж бензингүй болсон гэх дуудлагаар 29-ний өдрийн 00 цаг 41 минутанд 8 алба хаагч гарч ажиллан цасанд суусан автомашиныг татан гаргаж 7 иргэний амь насыг осгох аюулаас авран хамгааллаа.
Онцгой байдлын хэлтсийн 30 алба хаагч, давхардсан тоогоор 5 техник хэрэгсэлтэйгээр ажиллан 19 иргэний амь насыг осгох аюулаас авран хамгаалж ажилласан байна.
Иргэдийг цасан шурганаар зорчихгүй, цаг агаарын мэдээ, сэрэмжлүүлгийг мөрдөж ажиллахыг Нийслэлийн Онцгой байдлын газраас анхааруулж байна.