logo
Хөгжлийн банк: Төрийн өмчит компаниудын 911 тэрбум төгрөгийн зээлийн үлдэгдэл байна

Хөгжлийн банк: Төрийн өмчит компаниудын 911 тэрбум төгрөгийн зээлийн үлдэгдэл байна

2022/12/07

Хөгжлийн банканд 2022 оны 1 дүгээр сарын 20-ны өдрөөс хойш 12 дугаар сарын 05-ны өдрийг хүртэлх хугацаанд нийт 803.7 тэрбум төгрөгийн зээлийн эргэн төлөлтийг хийсэн. Үүнээс 714.0 тэрбум төгрөг бэлэн мөнгөөр, 89.7 тэрбум төгрөг нь өмчлөх бусад үл хөдлөх хөрөнгөөр эргэн төлөгдсөн байна.

Нийт 14 зээлдэгчийн зээл хаагдсанаас 12 зээл нь бэлнээр буюу 278.3 тэрбум төгрөгөөр, 2 зээл нь өмчлөх бусад үл хөдлөх хөрөнгөөр хаагдаад байна.

Хөгжлийн банк нь 2022 оны 12 дүгээр сарын 05-ны өдрийн байдлаар 53 зээлдэгчийн 2.9 их наяд төгрөгтэй тэнцэх хэмжээний багцын үлдэгдэлтэй байна. Үүнээс 30.9 хувь нь төрийн өмчит компанийн 8 зээлдэгчийн 911 тэрбум төгрөгийн, 69.1 хувь нь хувийн хэвшлийн 45 зээлдэгчийн 2 их наяд төгрөгийн зээл, хүүгийн үлдэгдэл байна.

АНХААРУУЛГА: УИХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн хуулийн холбогдох заалтын хүрээнд тус сайтын сэтгэгдэл хэсгийг түр хугацаанд хаасан болно.
Дээш