Монгол Улсад импортоор орж ирж байгаа дизель түлшний хэмжээ өнгөрсөн оноосоо 16 хувиар багасаж хомсдол үүссэн нь тээврийн компаниуд тэр дундаа экспортын нүүрс тээвэрлэлтэд хүндрэл учруулаад байгаа билээ. Дизель түлшний хангалтыг яаралтай хэвийн болгохын тулд импортоор орж ирж байгаа дизель түлшийг шуурхай тээвэрлэхэд хэрхэн анхаарч байгаа талаар “Улаанбаатар төмөр зам” ХНН-ээс тодрууллаа.
“ОХУ-аас Наушки өртөөгөөр орж ирж байгаа дизель түлшийг Улаанбаатар хүртэл тээвэрлэх хугацаа 36 цаг байсныг 20 цаг болгон бууруулж, татан авалтыг хил, гаалийн байгууллагатай хамтран саадгүй гүйцэтгэж байна. Мөн БНХАУ-аас нийтдээ 400 гаруй цистерн дизель түлш импортлохоос өнөөдрийн байдлаар 267 цистерн Эрээн – Замын-Үүдийн төмөр замаар УБТЗ татан авч, дизель түлшний нөөцийг бүрдүүлэхэд анхаарч байна. Эрээн өртөөнд ирээд байгаа үлдэгдэл 100 гаруй цистерн түлшийг ойрын хугацаанд татан авахаар холбогдох байгууллагатай хамтран ажиллаж байна” гэж мэдээллээ.