logo
Д.Кёкүшюзанбатбаяр нарын нэр бүхий 4 шүүгдэгчид хилээр гарахыг хязгаарлах хязгаарлалтыг хэвээр үлдээв

Д.Кёкүшюзанбатбаяр нарын нэр бүхий 4 шүүгдэгчид хилээр гарахыг хязгаарлах хязгаарлалтыг хэвээр үлдээв

2022/12/22
Д.Кёкүшюзанбатбаяр нарын нэр бүхий 4 шүүгдэгчид холбогдох хэргийн гэм буруугийн шүүх хуралдааныг 2022 оны 12 дугаар сарын 21-ний өдрийн 09:30 цагт товлосон боловч Нийслэлийн прокурорын газрын хяналтын прокурор П.Ганбулган, М.Очбадрах нар нь олны анхаарал татсан хэргийн ажлын хэсэгт ажиллаж, дуусаагүй үргэлжилж байгаа тул хойшлуулж өгнө үү гэх албан тоотыг шүүхэд ирүүлснийг харгалзан шүүх хуралдааныг 2023 оны 01 дүгээр сарын 10-ны өдрийн 13:30 цаг хүртэл хойшлуулж, шүүгдэгч нарт урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээ болон Монгол Улсын хилээр гарахыг хязгаарлах хязгаарлалт тогтоох таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэв.
 
БАЯНГОЛ, ХАН-УУЛ, СОНГИНОХАЙРХАН ДҮҮРГИЙН
ЭРҮҮГИЙН ХЭРГИЙН АНХАН ШАТНЫ ШҮҮХИЙН ТАМГЫН ГАЗАР
АНХААРУУЛГА: УИХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн хуулийн холбогдох заалтын хүрээнд тус сайтын сэтгэгдэл хэсгийг түр хугацаанд хаасан болно.
Дээш