Өнгөрсөн оны 6 дугаар сард Боловсролын ерөнхий газар, Боловсролын мэдээллийн технологийн төв, Корэкс ХХК хамтран их, дээд сургуулиудын дипломыг блокчэйнээр дамжуулан бүртгэх үйлчилгээг эхлүүлэхээр хөгжүүлэлтийг эхлүүлсэн.
Санамж бичгийн хүрээнд Блокчэйн үйлчилгээний хөгжүүлэлт дуусаж, нэвтрүүлэхэд бэлэн боллоо.
Туршилтыг Монгол Улсын Их сургуулийг түшиглэн зохион байгуулсан бөгөөд тус сургууулийн 2022 оны төгсөлтийн 2300 орчим оюутны боловсролын баримт бичгийг блокчэйнээр бүртгээд байна. Санхүү, эдийн засгийн их сургууль гэрээ байгуулсан бол 13 сургууль уулзалт хийж хүсэлтээ ирүүлээд байна.
Энэ өвөл их, дээд сургууль төгсөх 10 сургуулийн 5400 оюутны дипломыг блокчэйнээр бүртгэх бэлтгэл ажлыг хангаад байна гэж Боловсрол, шинжлэх ухааны яамнаас мэдээллээ.