logo
Цэргийн бүртгэл өнөөдөр эхэлнэ

Цэргийн бүртгэл өнөөдөр эхэлнэ

2023/01/04

Монгол Улсын иргэн 18-50 насны цэргийн үүрэгтнүүд, 65 хүртэлх насны бэлтгэл офицерууд, цэргийн бүртгэлтэй мэргэжил эзэмшсэн эмэгтэйчүүд жилд нэг удаа бүртгэлд хамрагдах үүрэгтэй байдаг.

Тэгвэл 2023 оны цэргийн бүртгэлийг нэгдүгээр сарын 4-30-ны өдрүүдэд орон даяар гурван сувгаар хийнэ. Иргэд www.e-Mongolia.mn сайт, E-Mongolia гар утасны аппликэйшн болон төрийн үйлчилгээний оператораар дамжуулан бүртгэлд хамрагдах боломжтой. Цэргийн бүртгэлийн хүсэлтээ цахимаар илгээх заавартай танилцах бол энд дарна уу! Илгээсэн хүсэлтийн хариуг E-Mongolia системийн “Мэдэгдэл” цэсээс харах боломжтой.

Цэргийн бүртгэлийн хүсэлт илгээхдээ дараах зүйлсийг анхаарна уу!

- Цэргийн үүрэгтний үнэмлэх аваагүй 18 хүртэлх насны иргэд харьяа баг, хороон дээр өөрийн биеэр очиж бүртгэл үүсгэх шаардлагатай. 

- Цэргийн үүрэгтний үнэмлэхгүй буюу хаяж гээсэн тохиолдолд харьяа аймаг, дүүргийн ЗДТГ-ын Цэргийн штабт өөрийн биеэр очин үнэмлэхээ авах шаардлагатай. 

- Хаягийн шилжилт хийлгэсэн иргэд оршин суугаа аймаг, дүүргийн Цэргийн штабт хандан шилжилт хөдөлгөөнөө баталгаажуулж бүртгэлээ хийлгэх шаардлагатай. 

Өөрийн биеэр очихдоо дор дурдсан зүйлсийг заавал авч очно.

- 3 хувь цээж зураг

- иргэний үнэмлэхийн хуулбар эсвэл лавлагаа

- 2500 төгрөг

АНХААРУУЛГА: УИХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн хуулийн холбогдох заалтын хүрээнд тус сайтын сэтгэгдэл хэсгийг түр хугацаанд хаасан болно.
Дээш