Улсын Их Хурлын байнгын болон түр хороодын 2023 оны нэгдүгээр сарын 11-ний өдрийн хуралдааны болон хэлэлцүүлгийн тов, дарааллыг танилцуулж байна.
Д/Д |
ХУРАЛДААН |
ХЭЛЭЛЦЭХ АСУУДАЛ |
ЦАГ |
ТАНХИМ |
1 |
Түр хороо /Хүнсний хангамжийг нэмэгдүүлэх, чанар аюулгүй байдлыг хангах, хөдөө аж ахуйн үйлдвэрлэлийг дэмжих/ |
· Нэгдсэн хуралдаанд танилцуулах Түр хорооны тайлангийн төсөл хэлэлцэх · Түр хорооны тогтоолын төсөл /Чиглэл өгөх тухай/ |
10.00 |
“Жанжин Д.Сүхбаатар” |
2 |
Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хороо |
· “Иргэний ба арилжааны хэргийн талаар эрх зүйн болон шүүхийн харилцан туслалцаа үзүүлэх тухай Монгол Улс болон Бүгд Найрамдах Хятад Ард Улсын Засаг захиргааны онцгой бүс Макао хоорондын хэлэлцээр”-ийн төсөл /Засгийн газар 2022.12.12-ны өдөр ирүүлсэн, зөвшилцөх/ |
11.00 |
“Их Эзэн Чингис хаан” |
3 |
Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын байнгын хороо |
· “Соёлын бүтээлч сар” сэдвээр Соёлын сайдын мэдээлэл сонсох |
14.00 |
“Жанжин Д.Сүхбаатар” |
4 |
Төрийн байгуулалтын байнгын хороо |
· “Улс төр, эдийн засаг, эрх зүйн шийдэл-нийгмийн зөвшилцөх” чуулга уулзалт |
10.00 |
Их Монгол |