logo
АТГ: Иргэн, хуулийн этгээдээс 52 өргөдөл, гомдлыг хүлээн авав

АТГ: Иргэн, хуулийн этгээдээс 52 өргөдөл, гомдлыг хүлээн авав

2023/02/09

Авлигатай тэмцэх газрын Судалгаа шинжилгээний алба нь 2023 оны 1 дүгээр сарын 30-наас 2 дугаар сарын 3-ны өдрүүдэд иргэн, хуулийн этгээдээс ирүүлсэн 52 өргөдөл, гомдлыг хүлээн авч, харьяалах чиг үүргийн нэгжид хүргүүллээ.

Хүлээн авсан өргөдөл, гомдол, мэдээллийн 69.2 хувь нь авлигын гэмт хэргийн шинжтэй бөгөөд тусгай зөвшөөрөлтэй холбоотой гомдол давамгайлж байв. Өнгөрсөн долоо хоногт авлигыг мэдээлэх 110 тусгай дугаараар 271 дуудлага хүлээн авчээ.

Тус алба “Төрийн байгууллагын авлигад өртөж болзошгүй ажлын байрны судалгаа”, “Гадаад улсын эрүүгийн хэрэг шалгаж шийдвэрлэх ажиллагаан дахь мөрдөгчийн хараат бус, бие даасан байдлын талаарх судалгаа” зэрэг судалгааны ажлыг гүйцэтгэж байна гэж Авлигатай тэмцэх газраас мэдээллээ.

Сэтгэгдэлүүд

Дээш