Монгол Улсын 32 дахь Ерөнхий сайд Лувсаннамсрайн Оюун-Эрдэнэ Ерөнхий сайдаар ажилласнаас хойш анхны бүрэн хэмжээний ярилцлагаа Монголын үндэсний олон нийтийн телевизэд өгөх гэж байна.
Нүүрсний хулгай, оффтейк гэрээнүүд, Хөгжлийн банк, авлига, жагсаал цуглаан, Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлт, улс төр, эдийн засгийн нөхцөл байдал, цар тахал, ОХУ-Украины асуудал, Оюутолгойн хэлэлцээр, олон улсын харилцаа зэрэг анхаарал татсан олон сэдвээр Ерөнхий сайдаас бид асууж, Монгол Улсын Засгийн газрын байр суурийг тодруулна.
Үзэгч та бүхэн Монгол Улсын Ерөнхий сайдаас тодруулахыг хүссэн асуултаа “Mongolian National Broadcaster” фэйсбүүк хуудсанд нийтлэгдсэн дараах постын сэтгэгдэл хэсэгт бичиж үлдээнэ үү.