logo
Өнөөдөр ихэнх нутгаар хүйтний эрч бага зэрэг суларна

Өнөөдөр ихэнх нутгаар хүйтний эрч бага зэрэг суларна

2023/02/10

Малчид, иргэд, тээвэрчдэд зориулсан мэдээ: Өнөөдөр ихэнх нутгаар бага зэрэг хүйтний эрч суларна.

2023 оны хоёрдугаар сарын 10-ны 08 цагаас 20 цаг хүртэл: Нутгийн баруун болон хойд хэсгээр үүлшинэ, бусад нутгаар солигдмол үүлтэй. Баруун аймгуудын нутгийн баруун болон хойд, төв, зүүн аймгуудын нутгийн хойд хэсгээр цас орно. Салхи нутгийн хойд хэсгээр баруун өмнөөс хойш эргэж, бусад нутгаар баруунаас секундэд 3-8 метр, говь, талын нутгаар секундэд 10-12 метр хүрч ширүүснэ. Увс нуур болон Дархадын хотгор, Завхан голын эх, Тэс голын хөндийгөөр -20-25 хэм, Хөвсгөлийн уулархаг нутаг, Хүрэнбэлчир орчим, Идэр, Хараа, Ерөө голын хөндийгөөр 13-18 хэм, Хангай, Хэнтийн уулархаг нутаг, Орхон голын хөндийгөөр 8-13 хэм, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр 2-7 хэм дулаан, Хангайн нурууны өвөр бэл болон говийн бүс нутгийн хойд хэсгээр 3 хэм хүйтнээс 2 хэм дулаан, бусад нутгаар 3-8 хэм хүйтэн байна. 


УЛААНБААТАР ХОТ ОРЧМООР: Үүлшинэ. Цас орохгүй. Салхи баруун өмнөөс хойш эргэж секундэд 3-8 метр. 6-8 хэм хүйтэн байна.

БАГАНУУР ОРЧМООР: Үүлшинэ. Цас орохгүй. Салхи баруун өмнөөс хойш эргэж секундэд 3-8 метр. 11-13 хэм хүйтэн байна.

ТЭРЭЛЖ ОРЧМООР: Үүлшинэ. Цас орохгүй. Салхи баруун өмнөөс хойш эргэж секундэд 3-8 метр. 6-8 хэм хүйтэн байна.


2023 оны 02 дугаар сарын 11-нээс 02 дугаар сарын 15-ныг
хүртэлх цаг агаарын урьдчилсан төлөв

11-нд баруун, төв болон зүүн аймгуудын нутгийн зарим газраар цас орж, цасан шуурга шуурч, 13-нд баруун аймгуудын нутгийн зарим газраар, 14-нд нутгийн өмнөд хэсгээр цас орно. Салхи 11-нд ихэнх нутгаар, 12-нд говь, тал, хээрийн нутгаар секундэд 14-16 метр хүрч ширүүсэж, шороон шуурга шуурна. 11-нд нутгийн хойд хэсгээр, цаашдаа ихэнх нутгаар хүйтний эрч бага зэрэг чангарч Увс нуур болон Дархадын хотгор, Хөвсгөлийн уулархаг нутаг, Завхан голын эх, Хүрэнбэлчир орчим, Идэр, Тэс голын хөндийгөөр шөнөдөө 37-42 хэм, өдөртөө 23-28 хэм, Хангай, Хэнтийн уулархаг нутаг, Эг, Үүр, Хараа, Ерөө, Туул, Тэрэлж, Халх голын хөндийгөөр шөнөдөө -29-34 хэм, өдөртөө 17-22 хэм, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө 10-15 хэм, өдөртөө 0-5 хэм, говийн бүс нутгийн хойд хэсгээр шөнөдөө 15-20 хэм, өдөртөө -5-10 хэм, бусад нутгаар шөнөдөө 20-25 хэм, өдөртөө 10-15 хэм хүйтэн байна.

Сэтгэгдэлүүд

Дээш