logo
Монголын цэргийн эмч нар 467 хүнд тусламж үйлчилгээ үзүүлээд байна

Монголын цэргийн эмч нар 467 хүнд тусламж үйлчилгээ үзүүлээд байна

2023/02/16

БНТУ-ын Хатай муж Антакья хотод дэлгэсэн Монгол Улсын Зэвсэгт хүчний Цэргийн хээрийн эмнэлэг өчигдөр буюу 2 дугаар сарын 14-ний өдрийн байдлаар гэмтлийн болон бусад шалтгаантай нийт 66 иргэнд /8 хүүхэд/ тусламж үйлчилгээг үзүүллээ.

Мөн Турк Улсын Эрүүл мэндийн яамны гадаад харилцааны орлогч дарга Монгол Цэргийн хээрийн эмнэлгийн үйл ажиллагаатай танилцаж, цаашид хэрхэн хамтран ажиллах талаар ярилцаж, эмнэлгийн үйл ажиллагаанд амжилт хүссэн байна.

Монгол Улсын Зэвсэгт хүчний Цэргийн хээрийн эмнэлгийн бие бүрэлдэхүүн БНТУ-д үүрэг гүйцэтгэж эхэлснээс хойш нийт 467 хүнд /56 хүүхэд/ эмнэлгийн анхан болон лавлагаа шатлалын тусламж үйлчилгээ үзүүлсэн байна гэж Батлан хамгаалах яамнаас мэдээллээ.


АНХААРУУЛГА: УИХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн хуулийн холбогдох заалтын хүрээнд тус сайтын сэтгэгдэл хэсгийг түр хугацаанд хаасан болно.
Дээш