“Тавантолгой түлш” ХХК-ийн ажилтан, албан хаагчид Бүгд найрамдах Турк улс, Сирийн ард иргэдэд туслах “Нэг дэлхий-Нэг гэр бүл” хандивын аянд нэгдэж, таван ханатай монгол гэр хандивлалаа. Тус компанийнхан газар хөдлөлтийн хор уршигт нэрвэгдсэн иргэдэд туслах аяныг дотооддоо өрнүүлсэн байна.
Хандиваар цуглуулсан мөнгөөр монгол гэр худалдан авч бэлэглэж байгаа нь энэ аж. Тус компанийнхан сайн үйлсийн аяныг дэмжиж ажилладаг гэдгийг тус компанийн Хэрэглэгчдэд үйлчлэх төвийн дарга Ч.Буянжаргал хэлж байлаа. 2022-2023 оны галлагааны улиралд амьдралын боломж муутай 100 гаруй айл өрхөд сайжруулсан шахмал түлш, хүнсний тусламжийг үзүүлсэн байна.