logo
Улаанбаатарт өдөртөө 12 хэм хүйтэн

Улаанбаатарт өдөртөө 12 хэм хүйтэн

2023/02/17

Малчид, иргэд, тээвэрчдийн анхааралд: Өнөөдөр баруун аймгуудын нутгийн өмнөд, говийн аймгуудын баруун хэсгээр цас орж, явган шуурга шуурахыг анхааруулж байна.

2023 оны хоёрдугаар сарын 17-ны 08 цагаас 20 цаг хүртэл: Ихэнх нутгаар солигдмол үүлтэй. Баруун аймгуудын нутгийн өмнөд, төвийн аймгуудын нутгийн баруун өмнөд, говийн аймгуудын нутгийн баруун хэсгээр цас орно. Бусад нутгаар цас орохгүй. Салхи ихэнх нутгаар баруун хойноос секундэд 3-8 метр, говь, тал хээрийн нутгаар секундэд 12-14 метр хүрч ширүүснэ. Увс нуур болон Дархадын хотгор, Идэр, Тэс голын хөндийгөөр 22-27 хэм, Монгол-Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Завхан голын эх, Хүрэнбэлчир орчим, Эг, Үүр, Орхон, Хараа, Ерөө, Туул голын хөндийгөөр 13-18 хэм, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр 1-6 хэм, бусад нутгаар 7-12 хэм хүйтэн байна.


УЛААНБААТАР ХОТ ОРЧМООР: Үүлшинэ. Цас орохгүй. Салхи баруун хойноос секундэд 4-9 метр. 10-12 хэм хүйтэн байна.

БАГАНУУР ОРЧМООР: Үүлшинэ. Цас орохгүй.  Салхи баруун хойноос секундэд 4-9 метр. 14-16 хэм хүйтэн байна.

ТЭРЭЛЖ ОРЧМООР: Үүлшинэ. Цас орохгүй. Салхи баруун хойноос секундэд 4-9 метр. 10-12 хэм хүйтэн байна.


2023 оны хоёрдугаар сарын 18-наас хоёрдугаар сарын 22-ныг
хүртэлх цаг агаарын урьдчилсан төлөв

18-нд говийн аймгуудын нутгийн зүүн хэсгээр цас, 19-нд Хэнтийн уулархаг нутаг, Халх голын хөндийгөөр, 20-нд Алтай, Хангайн уулархаг нутгаар  ялимгүй цас орно. Салхи 18,19-нд тал, хээрийн нутгаар секундэд 15-17 метр хүрч ширүүснэ. 18, 19-нд нутгийн зүүн хагаст жавартай хүйтэн байх боловч бусад хугацаанд Увс нуур болон Дархадын хотгор, Завхан голын эх, Хүрэнбэлчир орчим, Идэр, Тэс голын хөндийгөөр шөнөдөө 31-36 хэм, өдөртөө 17-22 хэм, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Эг, Үүр, Хараа, Ерөө, Тэрэлж голын хөндийгөөр шөнөдөө 25-30 хэм, өдөртөө 8-13 хэм, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө 6-11 хэм, өдөртөө 0-5 хэм дулаан, Их нууруудын хотгор болон Хангайн нурууны өвөр бэл орчим болон говийн бүс нутгийн хойд хэсгээр шөнөдөө 11-16 хэм, өдөртөө 3 хэм хүйтнээс 2 хэм дулаан, бусад нутгаар шөнөдөө 18-23 хэм, өдөртөө 4-9 хэм хүйтэн байна.

Сэтгэгдэлүүд

Дээш