logo
Өнөөдөр Олон улсын иргэний хамгаалалтын өдөр

Өнөөдөр Олон улсын иргэний хамгаалалтын өдөр

2023/03/01

Өнөөдөр буюу гуравдугаар сарын 1-нд Олон улсын иргэний хамгаалалтын өдөр тохиож байна.

Энэ жил Олон улсын Иргэний хамгаалалтын байгууллагаас “Ирээдүй хойч үеийнхээ аюулгүй байдлын төлөө дэлхийн тэргүүлэх салбарын мэргэжилтнүүдийг нэгтгэе” уриаг гишүүн орнуудын хүрээнд дэвшүүлээд байна.

Олон улсын Иргэний хамгаалалтын байгууллага нь 1931 онд байгуулагдсан. Франц Улсаас гаралтай ба Швейцарийн Холбооны Улсын Женев хотод байрлаж үйл ажиллагаа явуулдаг.

Одоогоор Олон улсын Иргэний хамгаалалтын байгууллагад нийт 57 жинхэнэ гишүүн, 18 ажиглагч гишүүн, 23 холбоотон орон байдаг ба олон улсад өргөн цар хүрээтэй үйл ажиллагаа явуулдаг нэр хүндтэй байгууллага юм.

Монгол Улс олон улсын Иргэний хамгаалалтын байгууллагад 1992 онд ажиглагч гишүүнээр, 2002 оны 11 дүгээр сард жинхэнэ гишүүнээр элсэж, зохион байгуулж байгаа аливаа үйл ажиллагаанд тогтмол идэвхтэйгээр оролцож байна гэж Онцгой байдлын ерөнхий газраас мэдээллээ.

Сэтгэгдэлүүд

Дээш