logo
Шүүх хуралдааны нууцад хамаарахгүй хэсгийг нээлттэй явуулна

Шүүх хуралдааны нууцад хамаарахгүй хэсгийг нээлттэй явуулна

2023/03/03

Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд хянаж байгаа “Хөгжлийн банк”-ны гэх эрүүгийн хэргийн гэм буруугийн шүүх хуралдаан өнөөдөр эхэлсэн ч шүүгдэгчдийн хүсэлтийн дагуу 2023 оны дөрөвдүгээр сарын 17-ны 08.30 цаг хүртэл хойшиллоо.

Тус шүүх хуралдаанд 80 хүн, дөрвөн хуулийн этгээд холбогдож байгаа бөгөөд урьдчилсан хэлэлцүүлгийн хуралдаанаас гаргасан шийдвэрийн дагуу шүүх хуралдааны зарим хэсгийг хаалттай явуулахаар тогтсон байна.

Тодруулбал, шүүх хуралдааныг бүхэлд нь хаалттай горимоор явуулахгүй. Төрийн болон албаны нууц, байгууллагын нууц, хүний эмзэг мэдээлэлттэй холбоотой асуудлыг хэлэлцэхээс бусад үед шүүх хуралдааныг нээлттэй явуулах юм гэж Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхээс мэдээллээ.

АНХААРУУЛГА: УИХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн хуулийн холбогдох заалтын хүрээнд тус сайтын сэтгэгдэл хэсгийг түр хугацаанд хаасан болно.
Дээш