logo
Малын сэг зэмийг цэвэрлэж, устгалаа

Малын сэг зэмийг цэвэрлэж, устгалаа

2023/03/13

"Монголд зочлох жил" арга хэмжээний хүрээнд БОАЖ-ын сайдын албан даалгавраар их цэвэрлэгээг орон даяар хийж байна.

Малын сэг зэмийг жалга, гуу, хээр шууд овоолон хаяжээ. Аймаг, сумдын удирдлагууд малын сэг, зэмийг хамаагүй хаяхгүй байх, халдварт өвчин үүсгэхгүй, голомт үүсгэхгүй байх тал дээр ажиллах, урьдчилан сэргийлэх ажлуудыг хийх шаардлагатай байна.

Байгаль орчин, аялал жуулчлалын Сайдын 2023 оны хоёрдугаар сарын 28-ны өдрийн 02-р албан даалгаврын хүрээнд Буянт сумын байгаль орчныхон 8 тонн малын сэг зэм болон хог хаягдлыг цэвэрлэлээ гэж БОАЖЯ-наас мэдээллээ. 

АНХААРУУЛГА: УИХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн хуулийн холбогдох заалтын хүрээнд тус сайтын сэтгэгдэл хэсгийг түр хугацаанд хаасан болно.
Дээш