logo
Яармаг орчмын хорооллын дундах туслах замыг нээлээ

Яармаг орчмын хорооллын дундах туслах замыг нээлээ

2023/03/14

2023 оны 03 дугаар сарын 13 ны өдөр Богдхан уулын Хүүшийн ам, Нийслэлийн ерөнхий төлөвлөгөөнд туслах замаар батлагдсан хэсэгт баригдсан хашааг буулгалаа.

2023 оны 03 дугаар сарын 01-ны өдрөөс "Зөвшөөрлийн тухай хууль"-ийн нэмэлт өөрчлөлт: 11/40 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 3 дахь заалт:
"3/тусгай хамгаалалттай газар нутагт газар ашиглах эрх хүчингүй болсон." 12/40 дүгээр зүйлийн 3, 4 дэх хэсэг: "3.Энэ зүйлийн 2 дахь хэсэгт заасан хугацаанд газрыг чөлөөлөөгүй бол тухайн хамгаалалтын захиргаа газрыг албадан чөлөөлөх шийдвэр гарган, харьяалах төрийн байгууллагатай хамтран газрыг албадан чөлөөлөх арга хэмжээг зохион байгуулж, зардлыг буруутай иргэн, хуулийн этгээдээр нөхөн төлүүлэх"-ээр заасан.  

Тус хуулийн нэмэлт өөрчлөлтөөр Тусгай хамгаалалттай газарт зөвшөөрөлгүй хашаа, хайс татах, зэрлэг амьтны нүүдлийн жим, нийтийн эзэмшлийн зам талбай, орц, гарц хаах, стандартын бус хашаа, хайсыг албадан буулгах зэрэг өмнө иргэн-төр хоёрын хооронд үүсдэг цаг алддаг, маргаан дагуулдаг олон асуудлыг хамгаалалтын захиргаанаас шуурхай арга хэмжээ авч шийдвэрлэх боломж бүрдэж байгаа юм.

Тус хэсэгт Монгол улсын Засгийн газрын Олон нийттэй харилцах мэдээллийн 11-11 төв, Байгаль орчин, аялал жуулчлалын яамны тусгай дугаар 117, Хамгаалалтын захиргаанд ирүүлсэн иргэдийн өргөдөл гомдлын шийдвэрлэлтийн хүрээнд нийтийн эзэмшлийн зам талбай бүхий хэсэгт орц, гарц хааж байсан хэсгийг чөлөөлөн туслах зам бүхий хэсгийг нээж ажиллалаа.

Эх сурвалж: Богдхан уулын дархан цаазат газар

АНХААРУУЛГА: УИХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн хуулийн холбогдох заалтын хүрээнд тус сайтын сэтгэгдэл хэсгийг түр хугацаанд хаасан болно.
Дээш