Дархан-Уул аймгийн "Өргөө" кино тeaтрт гал гарч байна гэсэн дуудлага өчигдөр буюу гуравдугаар сарын 23-ны өдрийн 19:30 цагт аймгийн Онцгой байдлын газарт иржээ.
Дуудлагын дагуу Онцгой байдлын газар, Гал түймэр унтраах, аврах 22, 54 дүгээр ангийн алба хаагчид ажиллаж, 21:03 цагт бүрэн унтраажээ.
Гал түймрийн утаажилтын бүсээс 128 иргэнийг гаргаж, аюулгүй байдлыг хангалаа гэж ОБЕГ-аас мэдээллээ.