logo
Япон улс руу аялал жуулчлалын зорилгоор зорчих иргэдийн анхааралд!

Япон улс руу аялал жуулчлалын зорилгоор зорчих иргэдийн анхааралд!

2023/03/28
Япон улс руу аялал жуулчлалын зорилгоор зорчих иргэд визээ цахимаар мэдүүлэх болсон тухай

Япон Улсын Засгийн газраас тус улс руу аялал жуулчлалын зорилгоор зорчих Монгол, АНУ, Их Британи, Канад, Сингапур зэрэг гадаадын 68 улсын иргэдэд зориулсан цахим визийн системийг 2023 оны 3 дугаар сарын 27-ны өдрөөс эхлэн нэвтрүүлж байна.

Аялал жуулчлалаас бусад зорилгоор Япон Улс руу зорчих иргэд урьдын адил өөрсдийн биеэр тус улсын ЭСЯ-нд хандан виз мэдүүлнэ.

Дэлгэрэнгүй мэдээллийг Япон Улсын ЭСЯ-ны доорх цахим холбоосоор орж авах боломжтой.

https://www.mn.emb-japan.go.jp

АНХААРУУЛГА: УИХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн хуулийн холбогдох заалтын хүрээнд тус сайтын сэтгэгдэл хэсгийг түр хугацаанд хаасан болно.
Дээш