logo
Загастайн давааны зорчих хэсэгт дахин нуралт үүсэх эрсдэл бий болжээ

Загастайн давааны зорчих хэсэгт дахин нуралт үүсэх эрсдэл бий болжээ

2023/03/29

Загастайн даваа буюу А1102 дугаартай Улсын чанартай авто зам дагуу 501-502 дахь км-т нуралт үүссэнийг "Завхан АЗЗА" ТӨХК цаг алдалгүй арга хэмжээ авсан байна.  Давааны зорчих хэсэгт дахин нуралт үүсэх эрсдэл бий болсон тул инженер, техник гарган ажиллаж байна.

Иймд тус хэсгээр зорчихдоо Тээврийн цагдаагийн алба болон бусад албаны хүмүүсийн заавар зөвлөмжийн дагуу анхаарал болгоомжтой зорчихыг анхааруулъя.. 

Эх сурвалж: Зам тээврийн хөгжлийн төв ТӨҮГ

Сэтгэгдэлүүд

Дээш