logo
Ерөнхий сайд Франц Улсын Элчин сайдыг хүлээн авч уулзлаа

Ерөнхий сайд Франц Улсын Элчин сайдыг хүлээн авч уулзлаа

2023/04/06

Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Бүгд Найрамдах Франц Улсаас манай улсад суугаа Онц бөгөөд Бүрэн Эрхт Элчин сайд Себастиан Сүрүнийг хүлээн авч уулзаж, хоёр улсын харилцаа, хамтын ажиллагааны талаар санал солилцлоо.

Энэ оны нэгдүгээр сард хийсэн уулзалтаас хойш хоёр улсын хооронд яриа, хэлэлцээ эрчимтэй өрнөж байгаад талархалтай байгаагаа Ерөнхий сайд илэрхийлэв. Уулзалтаар соёл, боловсрол, шинжлэх ухаан, хөдөө аж ахуй, нийтийн тээвэр, сансар судлал зэрэг салбарын хамтарсан төсөл, хөтөлбөрийн талаар ярилцлаа.

АНХААРУУЛГА: УИХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн хуулийн холбогдох заалтын хүрээнд тус сайтын сэтгэгдэл хэсгийг түр хугацаанд хаасан болно.
Дээш