logo
УИХ: Байнгын хороодын хуралдаан болно

УИХ: Байнгын хороодын хуралдаан болно

2023/04/11

Улсын Их Хурлын байнгын хороодын 2023 оны дөрөвдүгээр сарын 11-ний өдрийн хуралдаан, хэлэлцэх асуудлын дарааллыг танилцуулж байна.

Д/Д

ХУРАЛДААН

ХЭЛЭЛЦЭХ АСУУДАЛ

ЦАГ

ТАНХИМ

1

Нийгмийн бодлогын байнгын хороо

·      Төрөөс олгох урамшууллаас нийгмийн даатгалын болон эрүүл мэндийн даатгалын шимтгэл суутган төлөх тухай хуулийн төсөл /Улсын Их Хурлын гишүүн Ц.Туваан нарын 10 гишүүн 2022.06.29-ний өдөр өргөн мэдүүлсэн, эцсийн хэлэлцүүлэг/

09.00

“Жанжин Д.Сүхбаатар”

2

Эдийн засгийн байнгын хороо

·      Аялал жуулчлалын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүд /Засгийн газар 2022.11.28-ны өдөр өргөн мэдүүлсэн, анхны хэлэлцүүлэг/

·      “Төрийн өмчөөс орон нутгийн өмчид эд хөрөнгө шилжүүлэх тухай” Улсын Их Хурлын тогтоолын төсөл /Засгийн газар 2023.01.19-ний өдөр өргөн мэдүүлсэн, анхны хэлэлцүүлэг/

11.00

“Жанжин Д.Сүхбаатар”

3

Үйлдвэржилтийн бодлогын байнгын хороо

·      Үйлдвэржилтийн бодлогын байнгын хорооны 2022 оны 12 дугаар сарын 07-ны өдрийн “Засгийн газарт чиглэл өгөх тухай” 10 дугаар тогтоолын хэрэгжилтийн талаар мэдээлэл сонсох

·      Байнгын хорооны тогтоолын төсөл /Монгол Улсын Засгийн газарт чиглэл өгөх тухай/

·      “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн үйл ажиллагааны талаарх мэдээлэл сонсох

14.00

“Үндсэн хууль”

4

Төсвийн байнгын хороо

·      Засгийн газрын тусгай сангийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл /Засгийн газар 2022.12.21-ний өдөр өргөн мэдүүлсэн, эцсийн хэлэлцүүлэг/

14.30

“Их Эзэн Чингис хаан”

ХЭЛЭЛЦҮҮЛЭГ

1

Төрийн байгуулалтын байнгын хороо

·      “Шийдвэр гаргах түвшинд тэгш төлөөллийг хангах амлалт: Шийдвэр гаргах түвшинд жендэрийн тэгш байдлыг хангах эрх зүйн шинэчлэл” сэдэвт Олон Улсын форум

08.30

“Их Эзэн Чингис хаан”

АНХААРУУЛГА: УИХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн хуулийн холбогдох заалтын хүрээнд тус сайтын сэтгэгдэл хэсгийг түр хугацаанд хаасан болно.
Дээш