Дорнод аймгийн Халхгол сумын нутаг дэвсгэрийг хамарсан хээрийн түймэр асч байна. Өнөөдөр буюу 2023 оны дөрөвдүгээр сарын 11-ний өглөө 07 цаг 10 минутад Халх голын сав нутгаар цас орж, цасан шуурга шуурч эхэлсэн байна.
Дорнод аймгийн Үүлэнд зориудаар нөлөөлөх экспедицийг аймгийн Ус цаг уур, орчны шинжилгээний төвийн дарга Г.Гарамхишиг ахлан Халхгол суманд ажиллаж байгаа юм.
Нэг экспедиц Буйр нуурын зүүн эрэгт байрласан бол нөгөө экспедиц сумын төвөөс баруун зүгт 20 км-т байрлаж зах хэсэгт дайран өнгөрөх хурын үүлэнд нөлөөлж орох хэмжээг нэмэгдүүлэхээр ажиллаж байна.