Тусгай зөвшөөрөлтэй банк бус санхүүгийн байгууллага /ББСБ/-уудыг баталгаажуулах арга хэмжээний хүрээнд Гадаад валютын арилжаа эрхлэгч ББСБ-ууд ерөнхий мэдээлэл агуулсан QR код бүхий таних тэмдэгтэй боллоо.
ИРГЭН ТА валют худалдах, худалдан авахдаа зөвхөн QR код бүхий ББСБ-аар үйлчлүүлснээр зөвшөөрөлгүй үйл ажиллагаа эрхлэгчийн хууль бус үйл ажиллагааг таслан зогсоох төдийгүй нийтийн хэв журмыг сахин биелүүлж, олон нийтийн аюулгүй байдлыг хангахад чухал хувь нэмэр оруулах юм.
САНХҮҮГИЙН ЗОХИЦУУЛАХ ХОРОО