logo
Эмэгтэй хvний нууцлаг 10 чанар

Эмэгтэй хvний нууцлаг 10 чанар

2011/05/29
Эрдэмтэд сvvлийн vед хvний хvйсийн харьцаа болон хvйсийн онцлогийн талаар маш сонирхолтой судалгаа шинжилгээ хийдэг болсон. Тэгвэл тэдгээр судалгаанаас та бvхэнд зарим нэгийг нь сонирхуулья.
1.    Эрт vеэсээ эрчvvд хоол бэлтгэгч байсан
Америкийн археологичид эрчvvд биш эмэгтэйчvvд эрт vед гэр бvлийнхээ хоол хvнсний 80 орчим хувийг бэлтгэдэг байсныг тогтоожээ. Vнэхээр эрт цагт эмэгтэйчvvд л жимс, самар, шувууны өндөгийг тvvж бас цугуулж авчирдаг байж. Харин эрчvvдийн мах олж ирэх ажил тэр цагаас хойш vе удам дамжин өсөн нэмэгдсээр ирсэн байна. Эмэгтэйчvvд бол бvх цаг vеийн байнгын хооллогчид.
2.    Эхчvvд хvvхдээ vнэрээр нь танидаг
Шведийн хэсэг эрдэмтэд энэ ойлголтыг эвдэхээр нэгээс дөрвөн долоо хоногтоо 24 хvvхдэд мөн хоёроос дөрвөн настай 24 хvvхдэд vнэр сайн шингээдэг тусгай зориулалтын цамц өмсгөн унтуулжээ. Тэгээд дараа нь тэдгээр цамцыг эцэг, эхэд нь vнэртvvлсэн байна. Гэтэл нэг ч ээж хvvхдийнхээ vнэрийг таниагvй аж. Гайхалтай нь энэ талдаа эрчvvд илvv мэдрэмтгий болох нь ажиглагдаж. Тэдний ихэнх нь том болсноос илvvтэй дөнгөж төрсөн хvvхдийнхээ vнэрийг сайн мэдэж байжээ.
3.    Эмэгтэйчvvд хvvхэдтэй хэл амаа илvv ойлголцдог
Калифорнийн их сургуулийн профессор Росс Парк аавууд ээжээс илvv хvvхэдтэйгээ ярьж тэднийгээ байнга vнэрлэж, vнсдэг гэдгийг баталж байна. Ингэхдээ эрчvvд хvvхдэдээ байнга анхаарал тавьж өлсөж байгаа болов уу, ядарсан уу, юу хvсэж байгаа бол гээд байнга харьцах дуртай гэнэ.
4.    Эрчvvд маш уцаарламтгай байдаг
Эрдэмтэд мөн эрчvvдийг л зөвхөн уцаарламтгай, тэднээс л хэрvvлийн алим гардаг гэсэн ойлголтыг vгvй хийхээр шийджээ. Бага хvvхэд эсвэл өсвөр насандаа хөвгvvд илvvтэй хөдөлгөөнтэй, дэггvй байдаг. Тэгвэл тэр vед охид ч тэднээс дутахгvй ааш гаргана. Хvнтэй муудалцах, муухай харах, хов ярих гээд… Том болох тусмаа тэдний хvйсийн ялгаа ихсэнэ. Ингээд ирэхээр эмэгтэйчvvд ааш гаргадаг, уцаарлах байдлаараа эрчvvдээс нэг их ялгардаггvй гэнэ.
5.    Ажил хийдэг эмэгтэй нөхрөөсөө бага мөнгө олдог
Ийм төрлийн судалгаа Орост хийгдэхэд эмэгтэйчvvдийн 36% нь нөхрөөсөө илvv ашиг орлоготой байдаг гэнэ. Москвад энэ хувь бvр 40-д хvрчээ. Тэгвэл Америкт 30%, Европт 60% -тай байдаг ажээ.
6.    Эмэгтэйчvvд бага хямарч, эр хvчтэй байдаг
Тиймээ, эмэгтэй хvн амьдралд дасан зохицохдоо амархан, ямар нэгэн таагvй зvйлийг тэгэсхийгээд мартчихдаг. Тиймээс эмэгтэйчvvдийн дундаж наслалт 83.3 жил байдаг бол эрчvvдийнх 77.4 жил байдаг аж. Италийн эрдэмтэд vvнтэй холбоотой эмэгтэй хvний ДНК-ийн талд судалгаа хийжээ. Эмэгтэйчvvдийн ХХ давхар хромсом нь /эрчvvдийнх XY байдаг/ олон төрлийн өвчин, сэтгэл санааны хямрал зэргээс хамгаалж байдаг байна. Мөн зvрхний шигдээс, таргалалт, хорт хавдар зэрэг өвчин бага тусч бас архи даах чадвар өндөртэй байдаг.
7.    Бvсгvйчvvд өвчин даамтгай
Сиенагийн ИХ сургуулийн физиологи Анна Мария Алиози эмэгтэйчvvд маш тэвчээртэйг тогтоосон. Эрчvvдэд байгалиас  анальгетикийн тестостерон эр гормон  заяасан хэдий ч тэд өвчнийг даахдаа эмэгтэйчvvдээс долоон дор. Хэдийгээр хамгаалалт багатай ч бvсгvйчvvд маш тэвчээртэй юм шvv.
8.    Эмэгтэйчvvд дэндvv цэвэрч
Энэхvv туйлын vнэн гэж болох баримтыг эрдэмтэд бас няцаах гэж оролдлоо. Vvнтэй холбоотой Аризоны Их сургуулийн биологич Чарльз Герб ажлын ширээ, харилцуур утас, компьютер, цvнх зэрэг зvйлд шинжилгээ хийснийхээ дараа эмэгтэй хvний энэ газруудад эрчvvдийнхээс дөрөв дахин их нян байгааг тогтоожээ. Vvнийг эрдэмтэн маань бvсгvйчvvдийн хэрэглэдэг гоо сайхны бараа тэр дундаа гарын тосонд маш их хэмжээний микро организм шингэдэгтэй холбоотой хэмээн тайлбарлажээ.
9.    Бvсгvйчvvд порнографид дуртай
Сэтгэл судлаачид судалгааныхаа төгсгөлд эмэгтэйчvvдийн дийлэнх хувь нь порнографыг ихээр сонирхдог болохыг мэдсэн байна. Харин эрчvvдийн 73% нь ийм төрлийн бvтээгдэхvvнийг сонирхдог ажээ. Үнэхээр эмэгтэйчvvд маань ийм төрлийн сонрхлоо бусдаас илvvтэй нууж байдаг хэдий ч хаана ч, хэзээ ч vзэж туршихад бэлэн гэнэ.
10.    “Удаан эр” эмэгтэйг сексийн vед галзууруулна
Монреалийн Макгиллагийн Их сургуулийн эрдэмтэн Туули Куконнен, Ирва Биник нар 30 эрэгтэй, 30 эмэгтэй хvний порно харьцаанд судалгаа хийжээ. Тэгэхэд эрчvvд дур хvсэл 665 секундэд оргилж дээд цэгтээ хvрсэн бол эмэгтэйчvvдийнх нь 743 секундэд ассан аж. Ингэхдээ тэдний дурыг хөдөлгөхдөө бэлхvvснээс доош хэсэгт нь тусгай өдөөгч хэрэглэсэн байна. Сексийн дур хvсэл бий болох vед бэлэг эрхтний ойролцоох хэсгийн дулаан хоёр хэмээр нэмэгджээ.
Р.Слава shuum.mn
 
АНХААРУУЛГА: УИХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн хуулийн холбогдох заалтын хүрээнд тус сайтын сэтгэгдэл хэсгийг түр хугацаанд хаасан болно.
Дээш