Нийгмийн даатгалын багц хуулийн төслийг танилцуулах, иргэдийн санал авах хэлэлцүүлэг энэ сарын 11-нд Говь-Алтай аймагт боллоо. Улсын Их Хурлын Нийгмийн бодлогын байнгын хороо, Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яам, Нийгмийн даатгалын ерөнхий газар хамтран зохион байгуулсан уг хэлэлцүүлэгт Улсын Их Хурлын гишүүн, Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хорооны дарга Б.Энх-Амгалан оролцов. Тэрбээр, Нийгмийн даатгалын багц хуулийн төслүүдийг шинэчлэн боловсруулах болсон шаардлага, үзэл баримтлал, мөн төслүүдэд тусгасан шинэлэг зохицуулалтуудын талаар танилцуулсан юм. 1994 онд батлагдсан Нийгмийн даатгалын тухай хуульд өнөөг хүртэлх хугацаанд 30 гаруй нэмэлт, өөрчлөлт орсон бөгөөд эдийн засгийн харилцаа, хүн амын насжилт өөрчлөгдөхийн хэрээр нийгмийн даатгалын хамрах хүрээг өргөтгөх, тэтгэврийг шударга тогтоох, инфляцтай уялдуулан тэтгэврийг нэмэгдүүлэх, даатгуулагчийн эрх ашгийг хамгаалж нийгмийн даатгалын сангийн санхүүгийн чадавхыг сайжруулах, нийгмийн даатгалын үйлчилгээг түргэн шуурхай ил тод болгож цахимжуулах зэрэг өргөн хүрээний бодит шаардлага тулгарч буй юм. Хөгжлийн бодлого, хөтөлбөрүүдэд туссан тэтгэврийн тогтолцоог хуваарилалтаас хагас хуримтлал руу шилжүүлэх эхлэлийг багц хуулиар тавина хэмээн Улсын Их Хурлын гишүүн Б.Энх-Амгалан танилцуулав.
Хэлэлцүүлэгт тус аймгийн иргэд, даатгуулагчдын төлөөлөл 400 гаруй хүн ороцлоо. Нийгмийн даатгалын ерөнхий газрын даргын үүргийг түр орлон гүйцэтгэгч Д.Ганцэцэг тэтгэврийн шинэчлэл болон Нийгмийн даатгалын багц хуулийн төслийн талаар дэлгэрэнгүй танилцуулга хийсний дараа иргэд асуулт асууж, санал бодлоо хэлсэн юм. Шарга сумын Иргэдийн төлөөлөгчдийн хурлын нарийн бичгийн дарга н.Нарантуяа, улсад 30-аас дээш жил ажилласан хүмүүс нас харгалзахгүй тэтгэвэрт гардаг болгох, эмнэлэг, сургуульд ажиллаж байгаа төрийн албан хаагчид, ялангуяа цэвэрлэгч, үйлчлэгч, манаач хийж байгаа хүмүүсийн цалин бага байгаа болон цагдаа, онцгой байдлын албаны албан хаагчид тэтгэврээ цалингийн 80 хувиар тогтоолгож байхад нийгмийн халамжийн чиглэлийн хүмүүс 45 хувиар тогтоолгож байгаа зөрүүтэй байдлыг арилгах талаар санал хэлэв. Есөнбулаг сумын иргэн н.Лхагвасүрэн, цалингийнхаа 45 хувиар тогтоолгосон хүмүүсийн тэтгэврийг 60 хувь болгож нэмэгдүүлэх, дараалсан долоон жилийн доторх тасарсан хугацааны шимтгэлийг хувь хүн өөрөө нөхөн төлдөг болох зэрэг санал хэлсэн бол иргэн н.Чүлтэм, тэтгэврийн зөрүүг арилгаж, шударга бус байдал, улс төрийн нөлөөг байхгүй болгох хэрэгтэй гэсэн юм. Иргэн Цэрмаа, 1995 оноос өмнөх итгэлцүүрээр тэтгэвэрт гарсан удирдах ажилтнууд хохирсныг засаж залруулах, Алдарт эхийн одонгийн мөнгийг нэмэгдүүлэх, нийгмийн даатгалын газрын ажилтнуудынхаа цалинг нэмэх, говийн нэмэгдлийг сэргээх, ажилласан жил дээр хүүхдийн тоогоор 1.5 жил нэмдгийг бүх эхчүүдэд ижил хэрэглэх зэрэг санал хэлэв. Тус аймгийн Багш нарын үйлдвэрчний эвлэлийн холбооны салбарын тэргүүн н.Өлзийсайхан, Нийгмийн даатгалын сангийн эрсдлийг хаах зохицуулалтыг хуулийн шинэчилсэн найруулгын төсөлд хэрхэн тусгаж байгаа талаар асууж, холбогдох бусад хуультай уялдуулах, өөрөө хүсвэл хүмүүс 50-60 настайдаа тэтгэвэрт гарч болох зохицуулалт оруулах, тэтгэвэр өвлүүлэх асуудлыг нарийвчлан зохицуулж өгөх нь зүйтэй гэсэн бол иргэн Ц.Зориг, долоон жилийн цалингийн дунджаар тогтоолгосон хүмүүсийн тэтгэврийг шинэчилж таван жилийн дундажтай нь нийцүүлэх, тэтгэврийн зээлийн хугацааг сунгах тухай санал хэлж, Капитал банканд алдсан нийгмийн даатгалын сангийн хөрөнгийг буцааж авах талаар ямар ахиц гарч байгааг асууж хариулт авав. Мөн, иргэн Жалцавжий, тэтгэврийг шатлалтайгаар тогтоодог болох, ажил олгогч аж ахуйн нэгж, байгууллагын шимтгэлийн дарамтыг бууруулах тухай, мөн иргэн Хишигжаргал, хөдөлмөрийн хүнд болон хортой нөхцөл бүхий ажил мэргэжлийн жагсаалтад багшийг оруулах, бага насны хүүхдээ сахиж эмнэлэгт хэвтсэн ээжүүдэд лист олгодог болох, алдарт эхийн одон олгох болзолд өргөж авсан хүүхдүүдийг тооцдог болох зэрэг санал хэллээ. Түүнчлэн иргэн н.Отгонбаяр, Ө.Энхтайван нар эрэгтэйчүүдийн тэтгэвэрт гарах насыг 55 болгож бууруулах, иргэн н.Нарангэрэл хүүхдийн цэцэрлэгийн туслах багш нарт илүү цагийн хөлс олгодог болмоор байна гэлээ.
Хэлэлцүүлгийн үеэр иргэдээс гаргасан саналыг Нийгмийн бодлогын байнгын хороо хуулийн төслийг хэлэлцүүлэгт бэлтгэх Ажлын хэсэг болон Байнгын хороо, Улсын Их Хурлын чуулганы нэгдсэн хуралдаанд танилцуулах юм. Нийгмийн даатгалын багц хуулийн төслийг https://d.parliament.mn хуудсанд байршуулсан тул иргэд зүйл, заалт бүр дээр саналаа өгөх боломжтой юм гэж Улсын Их Хурлын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах газраас мэдээллээ.