logo
УИХ: Байнгын хороод өнөөдөр хуралдана

УИХ: Байнгын хороод өнөөдөр хуралдана

2023/04/18

Улсын Их Хурлын байнгын хороодын 2023 оны дөрөвдүгээр сарын 18-ны өдрийн хуралдааны тов, хэлэлцэх асуудлын дарааллыг танилцуулж байна.

Д/Д

ХУРАЛДААН

ХЭЛЭЛЦЭХ АСУУДАЛ

ЦАГ

ТАНХИМ

1

Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хороо

·      Органик бүтээгдэхүүний тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүд /Улсын Их Хурлын гишүүн Ч.Ундрам нарын 7 гишүүн 2023.03.16-ны өдөр өргөн мэдүүлсэн, хэлэлцэх эсэх/

·      Байнгын хорооны тогтоолын төсөл /Гэрийн тэжээвэр амьтны тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийг хэлэлүүлэгт бэлтгэх үүрэг бүхий ажлын хэсэг байгуулах тухай/

·      “Тэрбум мод” үндэсний хөдөлгөөний хэрэгжилт, Улаанбаатар хотын ногоон байгууламжийн өнөөгийн байдлын талаарх Байгаль орчин, аялал жуулчлалын сайд, Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагчийн мэдээлэл сонсох

09.00

“Их Эзэн Чингис хаан”

2

Хууль зүйн байнгын хороо

·      Шүүхийн сахилгын хорооны 2022 оны үйл ажиллагааны тайлан

·      Байнгын хорооны тогтоолын төсөл /Цаглавар батлах тухай/

·      Байнгын хорооны тогтоолын төсөл /Тогтоолд өөрчлөлт оруулах тухай/

·      Улсын Их Хурлын гишүүн С.Одонтуяагаас Хууль зүй, дотоод хэргийн сайдад хандаж “Ажлын хэсгийн дүгнэлтийг тодруулах тухай” тавьсан асуултын хариуг сонсох

10.00

“Жанжин Д.Сүхбаатар”

3

Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хороо

·      Ундны усны хангамж, нөөц, аюулгүй байдлын талаарх холбогдох байгууллагуудын мэдээлэл сонсох

13.00

“Их Эзэн Чингис хаан”

4

Эдийн засгийн байнгын хороо

·      “Төрийн өмчөөс орон нутгийн өмчид эд хөрөнгө шилжүүлэх тухай” Улсын Их Хурлын тогтоолын төсөл /Засгийн газар 2023.01.19-ний өдөр өргөн мэдүүлсэн, анхны хэлэлцүүлэг/

14.00

“Жанжин Д.Сүхбаатар”

Сэтгэгдэлүүд

Дээш