logo
Улаанбаатарт өдөртөө 5 хэм дулаан

Улаанбаатарт өдөртөө 5 хэм дулаан

2023/04/21

Малчид, иргэд, тээвэрчдийн анхааралд: Ойрын хоногуудад ихэнх нутгаар цаг агаар тогтуун байна.

2023 оны дөрөвдүгээр сарын 21-ний 08 цагаас 20 цаг хүртэл: Ихэнх нутгаар солигдмол үүлтэй.  Хэнтийн уулархаг нутгаар ялимгүй цас орж, зөөлөн цасан шуурга шуурна. Бусад нутгаар хур тунадас орохгүй. Ихэнх нутгаар баруун хойноос секундэд 5-10 метр, говь, тал, хээрийн нутгаар зарим үед секундэд 14-16 метр хүрч ширүүснэ. Увс нуурын хотгор, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Завхан голын эх, Хүрэнбэлчир орчим, Тэс, Тэрэлж голын хөндийгөөр -2 хэм хүйтнээс 3 хэм, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр 12-17 хэм, Их нууруудын хотгор, Хангайн нурууны өвөр бэл, говийн бүс нутгийн хойд хэсгээр 6-11 хэм, бусад нутгаар 1-6 хэм дулаан байна.


УЛААНБААТАР ХОТ ОРЧМООР:  Үүл багасна. Хур тунадас орохгүй. Салхи баруун хойноос секундэд 6-11 метр. 3-5 хэм дулаан байна.

БАГАНУУР ОРЧМООР: Үүл багасна. Хур тунадас орохгүй. Салхи баруун хойноос секундэд 6-11 метр, өдөртөө зарим үед секундэд 13-15 метр хүрч ширүүснэ. 3-5 хэм дулаан байна.

ТЭРЭЛЖ ОРЧМООР: Үүл багасна. Хур тунадас орохгүй. Салхи баруун  хойноос секундэд 6-11 метр. 0-2 хэм дулаан байна.


2023 оны дөрөвдүгээр сарын 22-ноос
2023 оны дөрөвдүгээр сарын 26-ныг
хүртэлх цаг агаарын урьдчилсан төлөв

23-нд Алтай, Хангайн уулархаг нутгаар, 24-нд төв, говь, зүүн аймгуудын нутгийн зарим газраар, 25-нд баруун аймгуудын нутгийн хойд хэсэг, зүүн аймгуудын нутгийн өмнөд хэсгээр бороо, нойтон цас, цас орно. Салхи ихэнх хугацаанд говь, талын нутгаар секундэд 12-14 метр хүрч ширүүснэ. Увс нуур болон Дархадын хотгор, Тэс  голын хөндий, Хүрэнбэлчир орчмоор шөнөдөө 12-17 хэм хүйтэн, өдөртөө 0-5 хэм дулаан, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Завхан голын эх, Идэр, Туул, Тэрэлж, Хэрлэн, Онон, Улз голын хөндийгөөр шөнөдөө 6-11 хэм хүйтэн, өдөртөө 4-9 хэм, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө 0-5 хэм, өдөртөө 14-19 хэм дулаан, бусад нутгаар шөнөдөө 1-6 хэм хүйтэн, өдөртөө 8-13 хэм дулаан байна.

АНХААРУУЛГА: УИХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн хуулийн холбогдох заалтын хүрээнд тус сайтын сэтгэгдэл хэсгийг түр хугацаанд хаасан болно.
Дээш