2023 оны дөрөвдүгээр сарын 21-ний өдрийн байдлаар манай орны ихэнх гол мөрөнд хаврын мөсний үзэгдэл идэвхижиж эхэлсний улмаас мөсний зузаан өмнөх арав хоногоос 5-50 см нимгэрч, мөс хэврэгшиж эхэлсэн байна.
Иймд ард иргэдийг мөсөн дээгүүр явах болон авто тээвэр хийхгүй байхыг онцгойлон анхааруулж байна.
УЦУОСМХ-н Гадаргын усны судалгааны хэлтэс
2023-04-21