logo
УИХ: Өнөөдөр хуралдах байнгын хороод

УИХ: Өнөөдөр хуралдах байнгын хороод

2023/04/26

Улсын Их Хурлын байнгын хороодын 2023 оны дөрөвдүгээр сарын 26-ны өдрийн хуралдааны тов, хэлэлцэх асуудлын дарааллыг танилцуулж байна.

Д/Д

ХУРАЛДААН

ХЭЛЭЛЦЭХ АСУУДАЛ

ЦАГ

ТАНХИМ

1

Хууль зүйн байнгын хороо

·      Хүний эрхийн Үндэсний Комиссоос 2023 оны 03 дугаар сарын 29-ний өдөр өргөн ирүүлсэн Монгол Улс дахь хүний эрх, эрх чөлөөний байдлын талаарх 22 дахь илтгэлийн дараах сэдвийг хэлэлцэх. Үүнд:

1.    Халдашгүй чөлөөтэй байх эрх;

2.    Иргэний оролцооны эрх зүйн зохицуулалт;

3.    Хүний эрх хамгаалагчийн эрх зүйн зохицуулалт;

·      Хүний эрхийн Үндэсний Комиссын Эрүү шүүлтээс урьдчилан сэргийлэх асуудал эрхэлсэн гишүүний Эрүү шүүлтээс урьдчилан сэргийлэх үйл ажиллагааны тайланг хэлэлцэх

10.00

“Жанжин Д.Сүхбаатар”

2

Түр хороо /Нийслэл Улаанбаатар хотын хөгжлийн асуудал эрхэлсэн/

·      Түгжрэлийг бууруулах, төвлөрлийг сааруулах талаар цогц арга хэмжээ авах талаарх мэдээлэл сонсох

13.00

“Жанжин Д.Сүхбаатар”

3

Төрийн байгуулалтын байнгын хороо

·      Олон нийтийн радио, телевизийн Үндэсний зөвлөлийн гишүүнд нэр дэвшигчтэй хийх нэр дэвшигчийн сонсголын тайлан гаргах /хаалттай/

14.00

 “Их засаг”

4

Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын байнгын хороо

·      Соёлын бүтээлч үйлдвэрлэлийг дэмжих тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүд /Засгийн газар 2023.04.19-ний өдөр өргөн мэдүүлсэн, хэлэлцэх эсэх/

·      “Биеийн тамир, спортын салбарын 2022-2023 оны үйл ажиллагаа” сэдвээр Монгол Улсын сайд, Олимп, ниймийн биеийн тамир, спортын үндэсний хорооны даргын мэдээлэл сонсох

15.00

“Их Эзэн Чингис хаан”

5

Хянан шалгах түр хороо /Хүний эмийн чанарын асуудлаар/

·      Явцын тайлан хэлэлцэх

15.30

“Жанжин Д.Сүхбаатар”

1

Төрийн байгуулалтын байнгын хороо

·      Улс төрийн намын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл болон Монгол Улсын Их Хурлын сонгуулийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн талаарх хэлэлцүүлэг

09.00

“Их Эзэн Чингис хаан”

АНХААРУУЛГА: УИХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн хуулийн холбогдох заалтын хүрээнд тус сайтын сэтгэгдэл хэсгийг түр хугацаанд хаасан болно.
Дээш