logo
“Энержи Ресурс” ХХК-ийн экспортод гаргах нүүрсний цахим арилжаа явагдлаа

“Энержи Ресурс” ХХК-ийн экспортод гаргах нүүрсний цахим арилжаа явагдлаа

2023/04/27

Экспортод гаргах нүүрсний цахим арилжаа /2023-04-26/ явагдаж, “Энержи Ресурс” ХХК-ийн экспортод гаргах 2 багц буюу нийт 12,800 тонн баяжуулсан коксжих нүүрсийг дуудлага арилжаагаар арилжлаа. 

Дараагийн дуудлага арилжаа 2023 оны 4 дүгээр сарын 27-ны өдрийн 11:00 цагаас зохион байгуулагдах бөгөөд "Тавантолгой" ХК-ийн экспортод гаргах 12,800 тонн  1/3 коксжих нүүрсийг арилжина. 

Арилжааны хуваарийг энд дарж үзнэ үү.

 
Арилжигдсан нүүрсний мэдээлэл
Цахим арилжаа зохион байгуулагдсан огноо 2023.04.26
Цахим арилжаанд оролцсон худалдан авах санал гаргагчдын тоо 1
Нүүрс худалдагч этгээдийн нэр “Энержи Ресурс” ХХК
Нүүрс худалдагч этгээдийн албан ёсны хаяг 16 давхар, Сэнтрал Тауэр, 1-р 
хороо, Сүхбаатар дүүрэг, 
Улаанбаатар хот, 14200, Монгол улс
Захиалгын бүртгэлийн дугаар ER-23009
Дуудах доод үнэ, валютын төрөл 1150 юань /тонн
Хэлцэл хийгдсэн үнэ  1150 юань /тонн
Гэрээний нийт үнийн дүн 14,720,000 юань
Хэлцлийн дугаар 2023.04.26-01
Үнийн өсөлтийн хувь -
Арилжсан нүүрсний багцын тоо хэмжээ /тонн/ 2 багц буюу 12800 тонн
Арилжсан нүүрсний төрөл, ангилал  Баяжуулсан коксжих нүүрс
Арилжсан нүүрсний чанарын үзүүлэлт Үнслэг (хуурай,%) ≤ 11%
Дэгдэмхий бодис (үнсгүй хуурай,%) ≤ 28%
Хүхэр (хуурай, %) ≤ 0.85%
Нийт чийглэг (хүлээн авах үеийн төлөв,%) ≤ 9%
G индекс ≥ 75
АНХААРУУЛГА: УИХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн хуулийн холбогдох заалтын хүрээнд тус сайтын сэтгэгдэл хэсгийг түр хугацаанд хаасан болно.
Дээш