Сэлэнгэ аймгийн БОАЖГ, Цаг уур орчны шинжилгээний газар, Хараагийн бүсийн сум дундын Ойн анги, Сэлэнгэ бүсийн сум дундын Ойн анги, Тужийн нарсны УТХГ-ын хамгаалалтын захиргаа болон Сав газрын захиргааны төлөөлөлттэй салбарын тулгамдаж буй асуудал, хийж хэрэгжүүлж буй ажлын тухай санал солилцов.
Уулзалтаар:
•Тужийн нарсан ойг болзошгүй түймрээс урьдчилан сэргийлэх галын зурвас хийх;
• Тусгай хамгаалалттай газар нутагт нэвтрэх хураамжийн хэмжээг шинэчлэн тогтоосонтой холбоотой хэрэгжилтийн асуудлаар;
• Ойн анги үйл ажиллагаа явуулах өөрийн гэсэн байргүй байгаа тухай;
•Цаг уур орчны шинжилгээний газрын үйл ажиллагааны урсгал зардал хасагдсаныг дахин авч хэлэлцэх;
•Байгаль хамгаалагчдын техник, хэрэгслийн дутагдал;
• Салбарын хяналтын Улсын байцаагч нарт сургалт хийх;
• Тусгай хамгаалалттай газар нутагт аялал жуулчлалын бүсэд ариун цэврийн байгууламж барих гэх мэт асуудлаар санал солилцож, асуултад хариулав.
Хөндөгдсөн асуудлуудыг шийдвэрлэхээр тухай бүрд БОАЖ-ын Сайд Б.Бат-Эрдэнэ үүрэг өгөв.
Үүнд:
-Улсын байцаагч нарт шүүх,прокурорын байгууллагатай хамтарсан сургалт хийх үүргийг БОАЖЯ-ны Салбарын хяналтын газрын дарга Б.Мөнхтогтох-д;
-Ойн ангийн байрны асуудлыг Сэлэнгэ аймгийн ЗДТГ-т уламжилж,шийдвэрлэхийг Ойн газрын дарга Б.Оюунсанаад;
-Тусгай хамгаалалттай газар нутагт ариун цэврийн байгууламжийн стандартыг мөрдүүлж ажиллахыг Аялал жуулчлалын бодлого зохицуулалтын газрын дарга Т.Мөнх-Од-д;
-Харин Цаг уур орчны шинжилгээний газрын бодит зардлын асуудлыг судлан үзэх;
-Байгаль хамгаалагчдад бартаат зам туулах чадвартай дөрвөн дугуйт болон мотоциклийн асуудал хэлэлцээрийн түвшинд явж буйг хэллээ.
Уулзалтад БОАЖЯ-ны Аялал жуулчлалын бодлого зохицуулалтын газрын дарга Т.Мөнх-Од, Салбарын хяналтын газрын дарга Б.Мөнхтогтох, Ойн газрын дарга Б.Оюунсанаа болон албаны бусад хүмүүс оролцлоо гэж БОАЖЯ-наас мэдээллээ.