Улаанбаатар хотын авто замын түгжрэлийг бууруулах зорилгоор зам тээврийн нэгдсэн систем төсөл, арга хэмжээний хүрээнд иргэдийг замын хөдөлгөөнтэй холбоотой боловсруулсан мэдээллээр хангах, тээврийн хэрэгсэлтэй холбоотой зарим төрлийн зөвшөөрлийн үйлчилгээг үзүүлэх боломжуудыг бүрдүүлсэн SmartCar 3.0 хувилбарыг хэрэглээнд нэвтрүүллээ.
SmartCar систем, аппликейшнээр дамжуулан иргэд шинээр нэмэгдсэн дараах үйлчилгээ, мэдээллийг авах боломжтой боллоо. Тухайлбал,
- Хот хоорондын авто замын төлбөр төлөх
- Даатгалын мэдээлэл шалгах
- Нийслэлийн замын эвдрэл, гэмтлийн мэдээлэл
- Засвартай болон түр хаасан замын мэдээлэл
- Авто зогсоолуудын мэдээлэл
- Замын хөдөлгөөний дүрмийн мэдээлэл
- Хүүхэд тээвэрлэх автобусны зөвшөөрөл авах
- Ажилчдын автобусны зөвшөөрөл авах
- Ачааны автомашин цагийн хязгаарлалттай зорчих түр зөвшөөрөл авах
- Ачааны автомашины ЕС ангиллын зөвшөөрөл авах боломжтой.
Цаашид авто зам, тээврийн хэрэгсэлтэй холбоотой мэдээллийг цуглуулж төрийн байгууллагууд хоорондын мэдээлэл солилцох чадварыг сайжруулснаар иргэдийг бодит мэдээллээр хангах, цахимаар үзүүлж буй тээврийн хэрэгсэлтэй холбоотой лавлагаа, үйлчилгээ, зөвшөөрлийн тоог нэмэгдүүлэх, замын хөдөлгөөнийг удирдах, зохицуулах боломж бүрдэх юм.
НИЙСЛЭЛИЙН ЦАХИМ ХӨГЖИЛ, МЭДЭЭЛЛИЙН ТЕХНОЛОГИЙН ГАЗАР